Канадын уран гулгагч П.Чан зодог тайллаа | News.MN

Канадын уран гулгагч П.Чан зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Канадын уран гулгагч П.Чан зодог тайллаа

Канадын уран гулгагч П.Чан зодог тайллаа

Хонгконг гаралтай Канад уран гулгагч Патрик Чан их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрээр энэ тухайгаа өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн бөгөөд зодог тайлсныхаа дараа уран гулгагч найз охин Э.Путнамын хамтаар Ванкувер хотноо уран гулгалтын сургууль байгуулахаар ажилдаа ороод байна.

П.Чаны эцэг, эх нь Хонгконгоос Канадад цагаачилагсад бөгөөд 1990 оны 12 сарын 31-нд ирээдүйн уран гулгагч П.Чаныг төрүүлсэн байна. Тэрээр П.Чан 5 настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Эхлээд тэр хоккейн тоглохын тулд тэшүүр сонирхож эхэлсэн боловч удалгүй уран гулгалтын спорт уруу орсон юм. П.Чан 10 гаруй жил уран гулгалтын спортоор хичээллэхдээ Пёнчаны олимпийн наадмаас багийн төрлөөр алт, 2014 оны Сочигийн олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд мөнгөн медаль хүртэж ДАШТ-ээс 3 алт 2 мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.

П.Чан мөсөн талбай дээр Японы Ю.Ханю, Испаний Х.Фернандес, Казахстаны Д.Тен нарын шилдгүүдтэй хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг байсан. Ямартаа ч уран гулгалтын энэ цаг үеийн шилдэг тамирчин 27 настай П.Чан их спортоо орхилоо.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж