Колорадо Эвеланш хүчтэй багаа буулгаж авлаа | News.MN

Колорадо Эвеланш хүчтэй багаа буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Колорадо Эвеланш хүчтэй багаа буулгаж авлаа

Колорадо Эвеланш хүчтэй багаа буулгаж авлаа

Энэ улирлын Ерөнхийлөгчийн цомыг хүртээд буй, өнгөрсөн улирлын стэнлийн цомын шигшээд шалгарсан Нэшвилл Предаторс баг плэй-оффын 1-р шатанд эхний ялагдлаа амслаа. Хэдийгээр эхний үед 3 гоол алдсан ч 3-р үед эргэн ирэлт хийх гэсэн боловч цаг хангалттай байсангүй. Ингэснээр Нэшвилл Предаторс баг цувралын 3 дахь тоглолтондоо Колорадо Эвеланш багт 3-5 харьцаатай хожигдоод байна.

Өнөө өглөөний тоглолтонд талбайн эздээс Н.МкКиннон, Б.Комо болон Г.Бурк нар гоолдож багтаа давуу байдлыг авчирсан. Энэ өдрийн ялалтын гол ажлыг талбайн эздээс эхний үед 3 гоол оруулсан хоккейчид байлаа. Тоглолтын шийдвэрлэх 3-р үед зочид тоглолтыг эргүүлэх тун дөхсөн ч тэдэнд хангалттай цаг байгагүй. Ийнхүү Колорадо Эвеланш баг хүчтэй өрсөлдөгчөө талбай дээрээ буулгаж авснаар цувралын харьцааг 2-1 болгоод байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж