Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/85 дугаар “Зуны дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай” тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд алба хаагчдын дунд зуны дүрэмт хувцасны нэгдсэн үзлэг хийлээ.
Үзлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хорих ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, хотын бүсийн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн 772 алба хаагч хамрагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцов.
Мөн тус өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжүүдийн алба хаагчид зуны дүрэмт хувцасанд шилжих үзлэгийг нэгэн зэрэг зохион байгууллаа.
Эх сурвалж: ШШГЕГ