Эмчилгээний архийг “хор” гэсэн эмчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Эмчилгээний архийг “хор” гэсэн эмчийг баривчилжээ

Эмчилгээний архийг “хор” гэсэн эмчийг баривчилжээ

Өвөр Монголд анагаах ухаанд эмчилгээний журмаар  хэрэглэдэг архийг “хор” гэж хэлсэн нэгэн эмчид цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү архийг өмнө нь худал цуурхлын улмаас худалдаалахыг нь хэд хэдэн удаа хориглож байв. 

Тус эмчилгээний архийг үйлдвэрлэдэг “Hongmao Wine” компанийн гомдлын дагуу Өвөр Монголын цагдаагийн газар Тан Циньдун хэмээх эмчийг худал цуурхал тараасан хэмээн баривчилжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Шаньси мужид худал цуурхал тарсны улмаас тус компанийн бүтээгдэхүүний зар сурталчилгааг хориглосон байна.

2016 онд Шиньжян мужид мөн л тус архийг эмчилгээний ямар ч үр ашиггүй гэдэг цуурхал дэгдсэний улмаас худалдаалахыг нь хориглож байжээ.

Өвөр Монголын цагдаагийн газар худал цуурхал тараасан гэх эмчийг бизнесийн нэр төрийг гутаасан хэргээр шалгаж байгаа юм байна.

Дээрх хэргийн улмаас “Hongmao Wine” 1.3 сая юанийн алдагдалд орсон гэж үзэж сэжигтнээс нэхэмжлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Гэвч сэжигтний өмгөөлөгчийн мэдэгдсэнээр энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад нотлох баримт хангалтгүй байгаа гэнэ.

Тан эмч өнгөрсөн арванхоёрдугаар сард “Hongmao Wine” компанийн 67 нэр төрлийн эмийн ургамлын найрлагатай, өндөр настнууд өргөн хэрэглэдэг эмчилгээний архины талаар бичсэн нийтлэлдээ үүнийг эмчилгээний зориулалтынх огт биш, найрлагад нь хортой бодис орсон гэж бичсэн ажээ.

Эх сурвалж: scmp

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж