Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамрууллаа

Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамрууллаа

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдад байгууллагын үндсэн чиг үүрэг, холбогдох хууль тогтоомж, төрийн албан хаагчийн эрх, үүрэг болоод ёс зүйн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2018 оны 4 сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Төв болон боомт, орон нутаг дахь газар, хэлтэст шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдаж байгаа юм.

Уг сургалтын хөтөлбөрт байгууллагын түүхэн замнал болоод, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн талаар нэгдсэн ойлголт өгөх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зааварчилгаа өгөх зэрэг шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх өргөн агуулгыг багтаасан байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх болон шинээр томилогдсон албан хаагчдад анхны шатны мэдлэг олгох сургалтуудыг үе шаттай тогтмол зохион байгуулж байна.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж