Ахмад тоглогч П.Марло багаа ялалтанд хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Ахмад тоглогч П.Марло багаа ялалтанд хөтөллөө

Ахмад тоглогч П.Марло багаа ялалтанд хөтөллөө

Канадын Торонто хотын “Айр Канада Центр” ордонд талбайн эзэн Торонто Мейпл Лифс болон Бостон Брюинс багийн цувралын 3 дахь тоглолт боллоо. Тус тоглолтонд Торонто Мейпл Лифс багийн ахмад тоглогч П.Марло гангарч багийнхаа эхний ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. NHL-д 20 дахь улиралдаа тоглож буй 38 настай ахмад тоглогч П.Марло 2 болон 3-р үед тус бүр 1 гоол оруулсан юм.

Ийнхүү цувралын эхний 2 тоглолтонд Бостон Брюинс багийн талбайд хожигдоод байсан Торонто Мейпл Лифс баг талбайдаа 4-2 харьцаатай хожсон байна. Ингэснээр хоёр багийн цувралын харьцааг 2-1 болгож байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж