Нэгдүгээр асуудал: Томилох тухай
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын хэлтсийн даргыг томилов.
Хоёрдугаар асуудал: Нэг удаагийн тэтгэмж, эмчилгээний зардал олгох тухай
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 9 дэх заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн 1 дээд офицерт гаргасан хүсэлтийн дагуу 18 сарын нэг удаагийн тэтгэмжийг урьдчилан олгов.
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалтууд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 дээд офицерт эмчилгээний зардал олгов.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ