Нью-Жерси Девилс талбайдаа эхний ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Нью-Жерси Девилс талбайдаа эхний ялалтаа байгууллаа

Нью-Жерси Девилс талбайдаа эхний ялалтаа байгууллаа

Цувралын эхний 2 тоглолтондоо “Амелие Арена” центрт хожигдоод байсан Нью-Жерси Девилс баг талбайдаа хийсэн цувралын 3 дахь тоглолтонд ялалт байгуулж чадлаа. Тус тоглолтонд Нью-Жерси Девилс багаас Т.Халл шилдэг нь байж 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн байна. Мөн Т.Халлаас гадна 2016 оны бүх-одод тоглогч хаалгач К.Шнайдер шилдэг нь байлаа. Америк хаалгач К.Шнайдер энэ өдөр нийт 36 цохилтоос 34-г нь аюулгүй болгож хаалгаа найдвартай манаж чадсан юм.

Цувралыг тэргүүлж байгаа зочин баг Тампа Бэй Лайтнинг 3-р үеийн төгсгөлд 3-2 харьцаатай хожигдож байх үед хаалгачаа суулгаж талбай дээр 6 дахь тоглогчийг гаргасан ч тоглолтыг эргүүлж чадаагүй. Харин ч бүр тоглолт өндөрлөхөд минут дутуу байхад сөрөг довтолгоогоор 2 ч гоолыг нэмж алдснаар 5-2 харьцаатай хожигдлоо. Ийнхүү Нью-Жерси Девилс баг талбайдаа дээрээ хийсэн цувралын 3 дахь тоглолтонд ялалт байгуулж цувралын харьцааг 2-1 болгоод байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж