Татварынхан ойн баяраа тэмдэглэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Татварынхан ойн баяраа тэмдэглэж эхэллээ

Монгол Улсад татварын алба үүсч хөгжсөний 100 жил, шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баярыг тэмдэглэх арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд орон даяар тэмдэглэж буй ажээ. Тухайлбал, Баруун бүсийн болон Төвийн, Зүүн бүсийн аварга хэлтэс шалгаруулах, спортын тэмцээн Улиастай, Эрдэнэт, Өндөрхаан хотуудад өнөө өглөө зэрэг эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжилснээр тэмцээний эцсийн ням гаригт гарах юм байна. Харин аваргуудад шагнал гардуулах ёслол ирэх сард болно.

Тэгвэл дараачийн арга хэмжээ ирэх есдүгээр сард болно. Есдүгээр сарын 12-нд Ойд зориулсан хэвлэлийн бага хурал, “Хөгжилд хөтөлсөн он жилүүд” баримтат киноны нээлтийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ мэт олон арга хэмжээг есдүгээр сарын 17-ныг хүртэл зохион байгуулж, Татварын ажилтан, албан хаагчдын нэгдсэн өдөрлөгийг хийснээр ойн арга хэмжээ өндөрлөх ажээ.

Б.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж