Сан-Хосе Шаркс цувралыг тэргүүлсээр

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Сан-Хосе Шаркс цувралыг тэргүүлсээр

Сан-Хосе Шаркс цувралыг тэргүүлсээр

Өрнөд бүсийн плэй-оффын 1-р шатанд учраа таарсан Сан-Хосе Шаркс болон Анахайм Дакс багуудын цувралын 3 дахь тоглолт өнөө өглөө “САП центр” ордонд боллоо. Цувралын эхний хоёр тоглолт Анахайм Дакс багийн талбайд болоход Сан-Хосе Шаркс хоюуланд нь ялалт байгуулаад байсан. Тэгвэл Сан-Хосе Шаркс баг талбай дээрээ хийсэн цувралын 3 дахь тоглолтонд мөн л ялалт байгууллаа.

Тус тоглолтонд нийт 9 гоол орсны 8-г нь талбайн эзэн Сан-Хосе Шарк багаас оруулжээ. Талбайн эздээс Ж.Павелский, Л.Кутюр, Й.Донской, Э.Кейн, М.Сёренсен нар тус бүр 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгсөн бол Э.Фер, Т.Хертл, Т.Мейер нар мөн тус бүртээ 1 гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна. Харин зочин багаас 1-р үед ганц гоолыг Р.Ракелль оруулсан юм. Ялалт байгуулсан талбайн эзэн Сан-Хосе Шаркс багийн хаалгач М.Жонес 45 цохилт хаасан нь түүний плэй-оффын карьерын хамгийн дээд амжилт болжээ. Ийнхүү Сан-Хосе Шаркс баг цувралын 3 дахь тоглолтонд 8-1 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авснаар цувралын харьцааг 3-0 болгоод байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж