Ш.Батхүүгийн өчиг Төрийн банкийг аврах уу, “алах” уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүгийн өчиг Төрийн банкийг аврах уу, “алах” уу?

Ш.Батхүүгийн өчиг Төрийн банкийг аврах уу, “алах” уу?

“Алтжин” группийн захирал Г.Алтангийн хүү Э.Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаад байгаа. Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх удаа дараа хойшилсоор өнөөдөр /2018.04.17/ 14.00 цагаас эхэллээ. Энэ асуудалд гол холбогдогч болох “Жаст” группийн Ерөнхий захирал асан Ш.Батхүү шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхийн байранд ирсэн нь дуулиан тариад байна.

Ш.Батхүүгийн өмгөөлөгч энэ сарын 12-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хаалттай ангийн даргад хандан саатуулан хорих шийдвэр дуусгавар болсон тул хууль бусаар цагдан хорьж байгаа талаар дурдан нэн даруй суллахыг шаардсан албан бичиг илгээсэн байдаг. Ийнхүү Ш.Батхүү “Жаст” группийн захирал асаны хувиар Төрийн банк Э.Сүрэнд 51.5 тэрбум төгрөг төлөх эсэх асуудалд ямар өчиг өгөх нь анхаарал татаж байна. Тэр энэ удаад “Таван жил хохирч 100 гаруй шүүх хурлын нүүр үзсэн” гэх Э. Сүрэнгийн талд өчих үү. Эсвэл өөрийнх нь буруутай үйлдэл хийгээд санаатай, санамсаргүй наймааны дүнд Төрийн банкаар хувийн компанийн 51.5 тэрбум төгрөгийн өр төлүүлэх өчиг өгөх болов уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж