Фэйсбүүкийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ | News.MN

Фэйсбүүкийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ

Фэйсбүүкийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ

АНУ-ын Калифорни мужийн Холбооны шүүхэд нэр бүхий иргэд Фэйсбүүк компанийн эсрэг гомдол гаргажээ.

Тэд Фэйсбүүк компанийг хэрэглэгчдээс зөвшөөрөл аваагүй байж зургийг нь царайгаар таних хэрэгсэл ашиглаж, эрхийг нь зөрчсөн гэж үзжээ. Тэдгээр нэр бүхий иргэд шүүхэд гаргасан гомдолдоо цахим хуудсанд хэн нэгэн хэрэглэгчийн оруулсан зураг дээрх хүмүүсийг нэрлэх ‘tag’ технологийг ч мөн дурдсан байна.

Фэйсбүүк компани 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсан тухай дуулиан шуугиан дэгдээд буй үед Иллинойс мужийн иргэн Нимеш Пател, Адам Пезен, Карло Ликата нар тус компанийн эсрэг гомдол гаргасан байна.

Фэйсбүүк компаниас 2010 онд нэвтрүүлсэн царайгаар таних хэрэгсэл нь хэрэглэгчийн цахим сүлжээнд оруулсан зураг дээрх хүмүүсийг таньж, нэрлэдэг юм. Гэвч 2012 онд Европ дахь Фэйсбүүкийн хэрэглэгчдэд аюулгүй байдлын үүднээс тус хэрэгслийг хориглосон ажээ.

Фэйсбүүкийн түүхэнд ийм гомдол ингэж хол явсан тохиолдол байдаггүй ажээ.

Фэйсбүүк компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Энэ бол шүүхдээд байх зүйл биш. Бид шүүх дээр өөрсдийгөө хамгаална” гэжээ.

Эх сурвалж: Agence France – Presse

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж