“Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ | News.MN

“Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ

“Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуулийн төслийн талаар танилцуулга хийж, Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуусан асуултад хариулсан юм. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны зарим гишүүн хүүхдийн мөнгийг халамж гэж харж байгаагаас үүдэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зөв, мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв мөнгө байхгүй гэж байр, сууриа илэрхийлж байсан юм.

Тэдний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна.

2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 1079730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөвүү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа.

Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн. 100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой. Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: www.president.mn

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-17 64.119.24.107

Энэ зийхэн этгээд 202-2016 онд Монголыг идэж дампууруулсан үйлдэлд хариуцлага хүлээх цөөн луйварчны нэг юм.Хурал дээр Нямдоржийн эсрэг хэрүүл өдөхдөө: нөгөө хүүхдийн 40 хувьд олгоё гэж байсан энэ бэлтрэг хэлэхдээ бид дэд сайдыг цомхотгож бүрэн олгосон гэж жишимч үгүй шааж байгаа юм даа. Тэд дэд сайдын цөөн буурай мөнгө байтугай олон мянган тэрбум буюу олон их наядаар нь цөлмөсөн билээ

Avatar

Zika bol 2018-04-17 64.119.21.110

Tord naaldsan hort havdar, toriin hutguur

Avatar

arga baina uu? 2018-04-17 115.171.245.233

Ard irgeded buruu tashaa medeelel hurgej oorsodiin atgag muu uilee guitselduulehiig ermelzdeg junhuu, Zika virus nar toroos zailaad ogdog boloosoi. Humuus ovchilood choloo moloo avaad baih suragtai .Ene 2 ugui yum aa. Hed honog ch bol zaitai baihsan.

Avatar

Зочин 2018-04-17 202.179.31.18

Ардын нам ч ардчилал бай дарагийн сонгуулд үзнэ

Avatar

Зочин 2018-04-17 202.179.31.18

Хэн гэдэг гишүүдийн нэрийг зарлах боломж байна. Ямар эдийн засгийн а******н йимэрхүү зүйл хүсэд байна.

Avatar

Зочин 2018-04-17 202.179.26.255

өгвөл бүгдэнд өгөөч дээ. Тэртээ тэрэнгүй авч байгаа хүмүүс нь нүдээ олохгүй л байгаа ш дээ..Дэмжээгүй гишүүд нь хэн хэн бол

Avatar

Za tiim baij 2018-04-17 115.171.245.233

Jishee ni 12 oroo bairand amidarch baigaa Battulgiin huugiin huuhduuded 20000 togrog yamar haragdah bol?! Ted mongo gej harah bolov uu? Hadaglamjindaa 1 terbum 756 saya togrogtei Hurelsuhiin huuhded halamj gej harah uu!? bodood uzdee.

Avatar

Зочин 2018-04-17 203.91.115.44

ҮНЭН БА ЗӨВ НАМЫН НЭВТРҮҮЛГИЙГ ҮЗЭЭРЭЙ. ЗАЛУУЧУУД ЭХ ОРНОО САЙХАН БОЛГОХ ЧИНЬ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ЛЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж