“Apple” Хятад дахь ноёрхлоо алджээ | News.MN

“Apple” Хятад дахь ноёрхлоо алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

“Apple” Хятад дахь ноёрхлоо алджээ

“Apple” Хятад дахь ноёрхлоо алджээ

АНУ-ын технологийн аварга компани “Apple”-ийн Хятад дахь ноёрхол дууссан гэж эдийн засагчид хэлж байна.

2015 онд оргилдоо хүрч байсан “iPhone”-ийн үйлдвэрлэгч “Apple” компанийн Хятадын зах зээл дэх борлуулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд улам буурч байгаа юм. “Apple” компани 2015 онд үүрэн хөдөлгөөнт холбооны дөрөв дэх үеийн 4G сүлжээг нэвтрүүлж, шинэ iPhone 6/6 Plus загварын гар утасны загварыг танилцуулсан нь АНУ-ын төдийгүй дэлхийн зах зээлд тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт өсөх хүчин зүйлс болсон билээ. Тухайн үед “Apple” компанийн бүтээгдэхүүний экспортын 25 хувь Хятадад ноогдож байжээ. Харин одоо тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт Хятадын зах зээлд 19 хувь болж буурсан байна.

“Apple” компани Хятадын зах зээлд байр сууриа алдаж эхэлснийг тайлбарлах хоёр хүчин зүйл бий.

  • Нэгдүгээрт, Хятадын тэргүүлэх зах зээл дэх дотоодын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, Huawei зэрэг компаниуд зах зээлд хүч түрэн орж ирсэн. Харин өндөр технологийн бараа бүтээгдэхүүний зах зээлд “Apple”-ийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өндөр хэвээр байгаа ч хэт өндөр үнэтэйгээс цөөхөн худалдан авагч худалдан авах боломжтой байгаа ажээ.
  • Хоёрдугаарт, бусад орны зах зээлд “Apple”-ийн бараа бүтээгдэхүүний борлуулалт төдийлөн сайнгүй байгаа юм.  Зах зээлд “Apple”-ийн борлуулалт багасах тусам өрсөлдөөний үед шинэ загварууд нь амархан хуучирдаг.

Хятадын зах зээлд “Apple”-ийн ноёрхож байсан оргил үе 2015 онд Хятадын хүн амын нягтаршил, дэд бүтцийн хөгжлөөр тэргүүлдэг 1-2 зэрэглэлийн хотуудад тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт 40-50 хувьд хүрнэ гэж таамаглаж байв. Харин одоо ердөө 20-30 хувьтай байгаа ажээ.

Зах зээлд борлуулалт бага учраас хэдий хуучин загваруудыг хямдруулсан үнээр худалдааллаа ч ‘Apple” компани Хятадын 3-4 зэрэглэлийн хотуудад амжилт олох магадлал бага.

Хэдийгээр загвар нь хуучин бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хямд үнээр санал болгож байгаа ч Хятадын дотоодын үйлдвэрлэгч өрсөлдөгчид улам олшрохын хэрээр тэдний бараа бүтээгдэхүүний борлуулалт, зар сурталчилгаа нэмэгдэж байна. Харин ‘Apple”-ийн бараа бүтээгдэхүүнд шинэ зүйл нэмэгдэхгүй, бас зай хураагуур нь жижиг учраас хэрэглэгчдийн сонголт өөр болж байна” хэмээн шинжээчид ярьжээ.

Дээр нь ухаалаг утасны зах зээл улам хумигдаж буй нь “Apple”-д бүр ч нэрмээс болж буй ажээ.

Эдийн засагчдын хэлж буйгаар ханасан зах зээл цаашид оргил үеэ гүйцэхгүй ч одоогийн нөхцөл байдлаа аль болох удаан хадгалахыг хичээж буй ажээ.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-04-17 27.193.180.106

Ta nar odii erin galav yeiin setgehuigeesee salaachee,odoo hyatad huulin changaraad kopy barag ustaj bgaa shuu huawei bol unendeel but avch bgaa terguunuuden mundag humuus udirdaj bgaa bol yamar ch kompani tsoilool garch irne .daraan xaomi bna

Avatar

Зочин 2018-04-17 64.119.19.80

Apple noyorhloo togtoonoo. Hyataduud bol 2dogch uildverlegchid shu. Uuruu helbel duuriadag. Tiim bolhoor urgelj 2 r egneend yavna.

Avatar

Зочин 2018-04-17 202.179.26.103

Ene Apple geed baigaa segii chini hyataduud ugsarch gargaj baigaa baihaa. Apple-d neg shirheg ch uildver baihgui.

Avatar

Зочин 2018-04-17 202.55.183.108

аааа. тэхээр л Apple түрүүлж яваа юм

Avatar

Зочин 2018-04-17 202.179.26.252

Hyatad hun America hunees surch, suraltsaj odii hursen, odoo huawei utas n hyatadad noyorhoj boloh ch gsn, udahgui apple technology-gooroo davaal garaad irne, hyataduud copy-dohoos oor zamgui vldene. Udahgui, 5-10n jil boloh bh, apple butsaad noyorhono.

Avatar

Зочин 2018-04-17 202.179.27.34

Өмнөд хөршийнхний чангарч байгаа нэг жишээ бол DJI. Эйплийг бардаггүй юм гэхэд, бусад андройд утсуудыг суга болгох шаанс бол Хятадуудад байгаа байх шүү

Avatar

Зочин 2018-04-17 202.179.26.252

Uhaalag utasnii hereglee buurch bgamu? Teneg utas n noyorhoh ged bnu?

Avatar

fantomas 2018-04-17 64.119.26.38

harin tiin, kkk

Avatar

Тэгнэ 2018-04-17 219.142.99.11

Хятадуудын гар утас үйлдвэрлэл бол аймаар болчихсон. Удахгүй үйлдвэрлэсэн утас нь дэлхийг эзлэх байх. Iphone арай л үнэтэй л дээ. Гэтэл хятад утас хямд чанартай, iphone-с огт дутахгүй

Avatar

Зочин 2018-04-17 99.238.97.242

xyjaa ytas barij delber ch uxbel yana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж