2015 онд оргилдоо хүрч байсан “iPhone”-ийн үйлдвэрлэгч “Apple” компанийн Хятадын зах зээл дэх борлуулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд улам буурч байгаа юм. “Apple” компани 2015 онд үүрэн хөдөлгөөнт холбооны дөрөв дэх үеийн 4G сүлжээг нэвтрүүлж, шинэ iPhone 6/6 Plus загварын гар утасны загварыг танилцуулсан нь АНУ-ын төдийгүй дэлхийн зах зээлд тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт өсөх хүчин зүйлс болсон билээ. Тухайн үед “Apple” компанийн бүтээгдэхүүний экспортын 25 хувь Хятадад ноогдож байжээ. Харин одоо тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт Хятадын зах зээлд 19 хувь болж буурсан байна.
“Apple” компани Хятадын зах зээлд байр сууриа алдаж эхэлснийг тайлбарлах хоёр хүчин зүйл бий.
- Нэгдүгээрт, Хятадын тэргүүлэх зах зээл дэх дотоодын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, Huawei зэрэг компаниуд зах зээлд хүч түрэн орж ирсэн. Харин өндөр технологийн бараа бүтээгдэхүүний зах зээлд “Apple”-ийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар өндөр хэвээр байгаа ч хэт өндөр үнэтэйгээс цөөхөн худалдан авагч худалдан авах боломжтой байгаа ажээ.
- Хоёрдугаарт, бусад орны зах зээлд “Apple”-ийн бараа бүтээгдэхүүний борлуулалт төдийлөн сайнгүй байгаа юм. Зах зээлд “Apple”-ийн борлуулалт багасах тусам өрсөлдөөний үед шинэ загварууд нь амархан хуучирдаг.
Хятадын зах зээлд “Apple”-ийн ноёрхож байсан оргил үе 2015 онд Хятадын хүн амын нягтаршил, дэд бүтцийн хөгжлөөр тэргүүлдэг 1-2 зэрэглэлийн хотуудад тус компанийн бүтээгдэхүүний борлуулалт 40-50 хувьд хүрнэ гэж таамаглаж байв. Харин одоо ердөө 20-30 хувьтай байгаа ажээ.
Хэдийгээр загвар нь хуучин бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хямд үнээр санал болгож байгаа ч Хятадын дотоодын үйлдвэрлэгч өрсөлдөгчид улам олшрохын хэрээр тэдний бараа бүтээгдэхүүний борлуулалт, зар сурталчилгаа нэмэгдэж байна. Харин ‘Apple”-ийн бараа бүтээгдэхүүнд шинэ зүйл нэмэгдэхгүй, бас зай хураагуур нь жижиг учраас хэрэглэгчдийн сонголт өөр болж байна” хэмээн шинжээчид ярьжээ.
Дээр нь ухаалаг утасны зах зээл улам хумигдаж буй нь “Apple”-д бүр ч нэрмээс болж буй ажээ.
Эдийн засагчдын хэлж буйгаар ханасан зах зээл цаашид оргил үеэ гүйцэхгүй ч одоогийн нөхцөл байдлаа аль болох удаан хадгалахыг хичээж буй ажээ.