Сонсголонгийн уулзвар хүртэлх замыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Сонсголонгийн уулзвар хүртэлх замыг нээнэ

Олны нэрлэж заншсанаар 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замыг өргөтгөх ажлыг өнгөрсөн долдугаар сарын сүүлээс эхлүүлж, энэ сарын 15-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажилласан ч цаг агаарын улмаас ажил саатаж хойшлуулаад байсан. Тэгвэл дээрх замын ажил дуусч, өнөөдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Замыг шинэчлэх өргөтгөх ажлыг хийж байсантай холбоотойгоор Таван шарын төмөр замын гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Дээрх чиглэлийг хязгаарласны дагуу авто машинууд Дулааны IV цахилгаан станцын зүүн талын авто замаар явж, урагш эргэн Гурвалжингийн гүүрээр дамжиж явж байв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж