Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Г.Арслан гэдэг хүнийг улаан­баатарчууд гадарлах байх аа. Нэг болохоор эх орныхоо төлөө тэмцэгч ч юм шиг. Зарим үед усанд сэлдэг тамирчин ч юм шиг сонин л хүн. Түүний пэйсбүүкийг нэлээд хэдэн удаа харж байсан юм байна. Дандаа энд, тэндхийн хар бараан мэдээллийг өөрийн зургийн цомогтоо хуулаад тавьчихна. Тэгээд хүмүүстэй цэц булаалдаж өгдөг юм билээ. Цэц булаалдахдаа тэрбээр өөрийнхөөрөө голчлон зүтгэсэн нь харагддаг юм. Усанд сэлэгч Г.Арслангийн хувьд усан спортоор 40 гаруй жил хичээллэсэн гэж байгаа. Хамгийн сүүлд өчигдөр “Усанд сэллээ” гэсэн мэдээлэл байсан. Тэрбээр Германд оюутан байхдаа усан спортоор хичээллэж эхэлсэн гэж ярьдаг. Тэм­цэгч Г.Арслангийн хувьд сүүлийн үед үүсээд байгаа Монголд цөмийн хаягдал булах асуудлыг өлгөж аваад эсэргүүцэж буй. Гэхдээ тэр мэдээлэл өнөөг хүртэл үнэн худал нь батлагдаагүй л байгаа. Түүний хувьд пэйсбүүк дээрээ уран цэцэн үг бичдэг бөгөөд тэр дунд нь “Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэг гэдэгт эргэлзэж эхэлдэг” гэдэг үг ихээхээн сонирхол татав. Энэ үг түүний хувьд их л эрхэм бололтой юм. Яг үнэндээ Г.Арслан усанд сэлэхдээ тэмцэл хийхээсээ ч илүү сайн. Монголын усан спортын холын зайн рекордыг 2007 оны наймдугаар сард Буйр нуурт 20 мянга 300 метр сэлж тогтоосон юм байна лээ. Үүнээс нь харвал УИХ-д нэр дэвшиж, унаж явснаас аятайхан клуб нээгээд усан спортыг хөгжүүлвэл илүү тохирхоор харагдаж байна. Бас пэйсбүүк сайн хөтөлдөг юм чинь пэйсбүүкчин болчихсон ч яах вэ дээ. Хүний хүсэл сонирхлыг мохоох гэсэнгүй. Гол нь хүн чаддаг ажилаа л хийх хэрэгтэй биз дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж