Хан-Уул дүүргийн иргэд АТГ-т  шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн иргэд АТГ-т  шаардлага хүргүүлнэ

Хан-Уул дүүргийн иргэд АТГ-т  шаардлага хүргүүлнэ

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Цэрэн хууль бус тогтоол шийдвэр гаргаж байгаа талаар тухайн дүүргийн хороодын төлөөлөл өнөөдөр /2018.04.17/ мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг үйлдлүүдийг санаатайгаар зохион байгуулсан гэцгээж байв.

Хуралд суухын тулд өргөдөл бичиж суух юм гэнэ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны иргэн Н.Төмөрбаатар ‘Хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулалт дэг журмыг бэхжүүлэх  ажлыг нэгдсэн удирдлагаар хангах эрх бүхий тэргүүлэгчдийн үйл ажиллагаа илт доголдох болсон.Тухайлбал 2018 оны хоёрдугаар сард тэргүүлэгчдээс батлагдсан зургаан  тогтоолоос тодорхой харагдаж байгаа. Үүнд:

  • Хороодын иргэдийн нийтийн хурлын хуралдааныг хуралдуулахгүй байх, оролдлогыг удаа дараа хийсэн. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны ИНХ-ыг хуралдуулахгүй байх тухай 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн нэг тоот, 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 19 тоот, гуравдугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгүүдийг нийт 16 хороонд хүргүүлж, хороодын өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдсан. Энэ тогтоолууд нь бүгд шүүхийн маргаантай. Уг хурлаа хэдийд хийх нь тухайн хороодын ИНХ –ын дарга болон тэргүүлэгчдийн хийх ёстой ажил. Энэ үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна. ИНХ нь хурлаа зарлан хуралдуулах байтал, тэргүүлэгч нь ийм журам гаргаж байх юм. 
  • ИНХ-д оролцох иргэнийг зохицуулах журмыг тэргүүлэгчдээр хэлэлцүүлж энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн таван тоот тогтоолоор журамд нэмэлт  өөрчлөлт оруулж, хуралдаанд оролцох иргэдэд хязгаар тогтоосон. Дээрх  тогтоол  нь ИНХ-д орох хүмүүс хоёр хувь цээж зураг, батламж авч ирэх. Мөн хуралд суухын тулд өргөдөл бичиж суух юм гэнэ. Ийм  юм гэж байх уу?

Мөн дүүргийн ИТХ-н төлөөлөгчид жилд хоёр хуралддаг. Хуралдаад төсөв мөнгө баталдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад залруулга, задаргаа хийсэн байгаа. Энэ нь төлөөлөгчдийнхөө эрхэнд халдсаны тод жишээ биз дээ.  Хороодын иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоохыг шаардаж байна. Цаашид бид захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд хандана. Өнөөдөр  АТГ-т албан бичгээ хүргүүлнэ’ гэв.

Э.Бурам

 

 

                                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж