Б.Чойжилсүрэн: Хууль зөрчигдөөд байна шүү Ч.Хүрэлбаатар сайд аа | News.MN

Б.Чойжилсүрэн: Хууль зөрчигдөөд байна шүү Ч.Хүрэлбаатар сайд аа

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн: Хууль зөрчигдөөд байна шүү Ч.Хүрэлбаатар сайд аа

Б.Чойжилсүрэн: Хууль зөрчигдөөд байна шүү Ч.Хүрэлбаатар сайд аа

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Энэ нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг дахин 20 хувиар нэмэгдүүлэх тухай асуудал юм. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувь нь хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Энэ төслийг дэмжиж байна. Ер нь бол хүүхдийн мөнгө олгож эхэлсэн цагаас Монголын төсөвт ямар хүндрэл учирсан талаар их ярьж, улстөрждөг халуун сэдэв. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож байх үед улсын төсөвт үлдэгдэл болгож 13-17 хувь хүүхдийн мөнгөө авдаггүй. Үүнийг тухайн яам, банк санхүүгийн байгууллага буруу зүйлд зарцуулж, идэж, уух, мөнгийг эргүүлэх арга хэмжээнд ашиглаж байсан. Тиймээс өнөөдөр нийгмийн халамжийн бодлогыг үнэхээр орлого багатай хүмүүст олгох нь зөв.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамрах хүрээг 20 хувь нэмэгдүүлнэ гэхээр 41 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ мөнгийг яаж гаргах вэ. Төсөвт тодотгол хийх үү?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Төсөв тодотгохын тулд төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгасан нөхцөл байдал бүрдэх ёстой. Гэтэл энд заасан нөхцөл байдал бүрдэхгүй байгаа. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас нэмэлт халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүнд ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тавигдсан юм байна лээ. Энэ хөрөнгийг хүүхдийн мөнгөнд зарцуулсан нь хамгийн зөв алхам гэж харж байгаа.

-Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

-2018 онд хүнсний талон олгох зорилгоор 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл хүүхдийн мөнгөө олгохын тулд хүнсний талон олгохоос татгалзаж байна гэсэн үг үү. Хоёрдугаарт, Төсвийн тухай хуулийн 6.2.5 дугаарт зааснаар орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн жилээс төсөвт тусгадаг байх гэсэн заалт бий. Энэ заалт зөрчигдөөд байна. 2018 оны төсөв батлагдаад 49 хоног өнгөрөөгүй байхад таван хууль өөрчилсөн ч төсөвт ямар ч тодотгол хийгээгүй. Хууль зөрчигдөөд байна шүү Хүрэлбаатар сайд аа. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Тэр таван хуулийг чинь Хүрэлбаатар ганцаараа батлахгүй. УИХ баталсан байх гэж би бодож байна.  2018 оны төсвийн орлого давж биелнэ. Татварын багц хуулийг өргөн барина. Үүнээс төсвийн орлого дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр тодотгол хийх шаардлагагүйгээр хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтой.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

‘Эдийн засаг хүнд байгаа шүү. Бизнес эрхлэгчдийн зовлонг биеэрээ судалж мэдрээрэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орлого өсч байгаа нь үнэн. Гэвч энгийн өрх гэрт энэ өсөлт наалдахгүй байна. Манай улстөрчид төсвийн орлого нэмэгдэхээр мөнгөө цацаж эхэлдэг нь нууц биш. Гэхдээ хүүхдийн мөнгө бол өөр юм. Бид хүүхдийн мөнгийг олгодог байх нь зүйтэй’

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-‘Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш 10 хувь нь огт аваагүй байдаг. Тиймээс бололцоотой өрхийн хүүхдэд мөнгө тараах хэрэг байна уу. Энэ тал дээр зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Илүүдэл мөнгөөр аймаг бүрт үйлдвэр барьсан бол одоо манай улс ямар харагдах байсан бол гэдгийг бодох хэрэгтэй.

Үүний дараа  Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ тогтоолын төсөл нь хүүхдийн мөнгийг 100 хувь олгох тухай асуудал юм. Гэвч гишүүд дэмжээгүй бөгөөд хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

Т.НОМИН

 

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-04-17 203.91.115.42

Ene heden maliig ta bid l gargasan shuu dee odoo l ednees salah heregtei Ter unen zow gej nam harin zow ym yrij bna lee

Avatar

Arvin 2018-04-17 1.72.2.249

Huuhed gargasan bol oorsnoo tejee! 20.0 tug tuluu hereldeed yun ireedui tsaashaa!

Avatar

Зочин 2018-04-17 64.119.24.30

битгий жүжиглэ

Avatar

Зочин 2018-04-17 150.129.141.198

2-3 Дэд сайд тэдний далдагануур хар хөө шиг дотортой нөхдүүдийг цомхотгоход тэдний цалин хөлс, унаа тэрэг, гадаад томилолт, эрх ямбатай холбоотой зардлаас үлдсэн 20% хүүхдийн мөнгө хангалттай гарна

Avatar

Зочин 2018-04-17 150.129.141.198

хүүхэд, замын түгжрэл, сургууль, утаа гээд аль мөнгө хулгайлж болох бүх сувгаараа мөнгөө хулгайлж чадсан одоо өөр суваг байхгүй бүгд мэддэг болж битүүрсэн. одоо шуудхан босоод хувьсгалт үйл хэрэг ээ хийцгээе.

Avatar

Зочин 2018-04-17 122.201.21.103

Энэ 2 намын үед сайн сайхныг хүлээх нь "ГОРЬД МАГНАЙ"

Avatar

зочин 2018-04-17 202.70.44.146

хотод гүүрэн зам барих 42 сая доллараасаа гаргаач Су.Батболдын суганы үснүүд энэ мөнгөнөөс хулгай хийх гээд чичирч байна

Avatar

7777 2018-04-17 202.179.24.184

CHoijoo amsgaa huul, busaar avsan 39 ter bumaaraa nuhchihuu

Avatar

иргэд 2018-04-17 66.181.189.252

Одоогын ерөнхийлөгч АН-аас нэр дэвшсэн болохоор олонхи болсон МАН-ынхан ерөнхийлөгчийн тавьсан бүх санал хүсэлтийг унагаж няцааж байгаа,гэтэл энэ хүн бол УИХ-ын гишүүн шиг нэг тойрогоос-тэр дундаа хэдхэн хүний саналаар сонгогдсон хүн биш,монголын бүх ард түмнээс сонгогдсон хүн,тэгээд ч энэ жил бүх аймаг сумаараа яваж иргэдтэйгээ уулзаж саналышг нь сонссон,тиймээс ерөнхийлөгчийн яриад байгаа үг санал бол Х.Баттулгын амаар үг болж гарсан ард түмний санал хүсэлт юм,иймээс ард түмнийхээ саналыг сонсохоо байсан ийм их хурал бидэнд хэрэг байхгүй,тэхлээр ийм их хурлыг тараах татан буулгахын төлөө ард иргэд тэмцэх болж байна уу?гэмт хэрэгт холбогтсон гишүүнээ хүртэл төрд шургалуулаад байдаг ийм их хурал ийм дарга бидэнд хэрэгтэй юм уу?

Avatar

Зочин 2018-04-17 202.131.247.23

Нийт хүн амын 40 хувийн саналыг ч авч чадаагүй хүнийг монголын бүх ард түмнээс сонгогдсон гэж хэлэх нь буруу болов уу

Avatar

Амар 2018-04-17 202.179.25.16

Хөөе Чойжоо гуай.Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг үгийг санаж яваач.

Avatar

Зочин 2018-04-17 203.91.114.170

Omhii dorwoduud haa taaraldsan gazaraa l xulgai hiij hudal helj yawax yum.

Avatar

Зочин 2018-04-17

Төрийн албаны энэ данхайсан зардлаа танаач ээ. Тэгвэл бүх хүүхдэд мөнгө олгох асуудал чинь төгвөггүйхэн шийдэгдэнэ. УИХ чинь Ерөнхийлөгчийн оруулсан бүх асуудлыг улс төрийн үзэл бодлын үүднээс эсэргүүэж байх чинь зөв юм уу. Наад хүн чинь та нар шиг 20-30 хүний саналаар биш Монголын бүх ард түмний саналаар гарч ирсэн Монгол төрийн тэргүүн гэдгийг хааяа ч гэсэн санаж байвал зохино.

Avatar

B.CHOIJILSUREN 2018-04-17 64.119.26.169

XULGAILSAN 38 TERBUMAA BUTSAAJ XIIGEECH.XUUXDIIN ULDEGDEL MUNGUND SHUUD XURNE

Avatar

Bilgee 2018-04-17 103.10.23.104

Дэд сайд нараа цомхотгоход тэдний цалин хөлс, унаа тэрэг, гадаад томилолт, эрх ямбатай холбоотой зардлаас хүүхдийн мөнгө хангалттай гарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж