Их, дээд сургуулийн төлбөрийг инфляцитай тэгшитгэж нэмэв

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулийн төлбөрийг инфляцитай тэгшитгэж нэмэв

Жил бүрийн хичээлийн жилд оюутан суралцагчдын сургалтын төлбөрийн хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай зөвшилцсөний үндсэн дээр тухайн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл хур­лаараа хэлэлцэн тогтоодог билээ. Ингэхдээ сургалтын төлбөрийн хэмжээг Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хэрэг­лээний улсын индекс буюу инфляцийн түвшин харгалзан үздэг. Энэ жилийн хувьд сургал­тын төлбөрийн хэмжээг тогтоох­той холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос инфляцийн түвшин 9.4 хувьтай байгааг мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан 2011-2012 оны хичээлийн сургалтын төлбөрийн хэмжээг инфляцийн түвшингөөс хэтрүүлэхгүй байх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр  төрийн өмчийн их дээд сур­гуулийн захир­луудтай өнөөдөр уулзан сургалтын төлбөрийг 9.4 ху­виас хэтрүүлэхгүй байхыг үүрэг болго­­лоо. Мөн их сургуулиуд  есдү­­гээр сарын 1-ний бэлтгэл ажил хэр явагдаж бай­гаа талаар та­нил­цуулсан юм. Эрүүл мэнд, шинж­­лэх ухааны их сургуулийн хувьд засварын ажил дууссан, хичээ­лийн байрыг нэмэх  ажил дуус­сан аж. Тус сургууль нийт 1300 оюутан шинээр хүлээж авах бөгөөд  төлбөрийн хувьд албан тоот тушаа­лын дагуу 9.4 хувиар нэмнэ. Харин Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд засварын ажил ерөнхийдөө дуусаж байгаа бол Монгол Улсын их сургуулийн засварын ажил хараахан дуусаагүй байгаа бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл засварын ажил үргэлжлэх юм байна. 

Дээрх шийдвэрийн дагуу ШУТИС-ын дэд захирал Б.Дамдинсүрэнгээс дараах  асуултанд хариулт авсан юм.
    
-Төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг 9.4хувиас хэтрүүлэхгүй  байхыг үүрэг  болголоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид хөтөлбөрийн хувьд хавар удирдах зөвлөлөө хуралдуулж тэр үед инфляцийн тоо тодорхоогүй байсан учир төлбөр нэмэх тухай тогтоогоогүй  хойшлуулсан. Харин дээрх чиглэлийн дагуу Удирдах зөвлөлийн хурлаа энэ сарын 25-ны  дотор хийлгэх бодолтой байгаа. Яамнаас өгсөн үүрэг даалгаврын хувьд инфляцийн түвшинтэй уялдуулан  9.4 хувиар төлбөрөө нэмэх болсон. Сургуулийн засварын  хувьд үндсэндээ дуусч байгаа ганцхан нэг хоёрдугаар дотуур байрны ажил энэ хагас бүтэн сайнд  дуусна.

-Танай сургуулийн хувьд  шинээр хэдэн оюутан элсүүлэх вэ?

-Манай сургуулийн хувьд таван мянга гаруй оюутан шинээр бүртгэдэг. Өчигдрөөс бүртгэлийн ажил явагдаад эхэлсэн байгаа. Гэхдээ хэр олон оюутан бүртгэгдэх  тоо нь гараагүй байна. 22-ноос эхлэн хичээлийн сонголтоо хийнэ. Төлбөрийн хувьд 500 мянган төгрөг нь яамнаас орж ирэх учир энэ улиралдаа төлбөрөө авахгүйгээр дараа улиралд нэмэж  авна.

-Сургалтын төлбөрийг 9.4 хувиар нэмэхэд танай сургуулийн төлбар дунджаар  хэдэн төгрөгөөр  нэмэгдэх вэ?

-Манай  сургуулийн төлбөр дунджаар 800 мянган төгрөг байдаг Тэгээд 9.4 хувиар бодоод үзэхэд 70-аад мянган төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ сургууль, сургууль харилцан адилгүй шүү дээ. Компьютер, техник менежментийн  сургууль гэхэд нэг сая 100 мянга байдаг. Энэ нь төлбөрийн хэмжээ 90-ээд мянгаар нэмэгдэнэ гэсэн үг.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж