Дээрх шийдвэрийн дагуу ШУТИС-ын дэд захирал Б.Дамдинсүрэнгээс дараах асуултанд хариулт авсан юм.
-Төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг 9.4хувиас хэтрүүлэхгүй байхыг үүрэг болголоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Бид хөтөлбөрийн хувьд хавар удирдах зөвлөлөө хуралдуулж тэр үед инфляцийн тоо тодорхоогүй байсан учир төлбөр нэмэх тухай тогтоогоогүй хойшлуулсан. Харин дээрх чиглэлийн дагуу Удирдах зөвлөлийн хурлаа энэ сарын 25-ны дотор хийлгэх бодолтой байгаа. Яамнаас өгсөн үүрэг даалгаврын хувьд инфляцийн түвшинтэй уялдуулан 9.4 хувиар төлбөрөө нэмэх болсон. Сургуулийн засварын хувьд үндсэндээ дуусч байгаа ганцхан нэг хоёрдугаар дотуур байрны ажил энэ хагас бүтэн сайнд дуусна.
-Танай сургуулийн хувьд шинээр хэдэн оюутан элсүүлэх вэ?
-Манай сургуулийн хувьд таван мянга гаруй оюутан шинээр бүртгэдэг. Өчигдрөөс бүртгэлийн ажил явагдаад эхэлсэн байгаа. Гэхдээ хэр олон оюутан бүртгэгдэх тоо нь гараагүй байна. 22-ноос эхлэн хичээлийн сонголтоо хийнэ. Төлбөрийн хувьд 500 мянган төгрөг нь яамнаас орж ирэх учир энэ улиралдаа төлбөрөө авахгүйгээр дараа улиралд нэмэж авна.
-Сургалтын төлбөрийг 9.4 хувиар нэмэхэд танай сургуулийн төлбар дунджаар хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-Манай сургуулийн төлбөр дунджаар 800 мянган төгрөг байдаг Тэгээд 9.4 хувиар бодоод үзэхэд 70-аад мянган төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ сургууль, сургууль харилцан адилгүй шүү дээ. Компьютер, техник менежментийн сургууль гэхэд нэг сая 100 мянга байдаг. Энэ нь төлбөрийн хэмжээ 90-ээд мянгаар нэмэгдэнэ гэсэн үг.
"Улс төрийн тойм" сонин