Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ | News.MN

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд үймээн гарч, цагдаагийн хамгаалалтыг аваад байсан. Тэгвэл тус өргөөнд болох байсан бөхийн барилдаан болон урлагийн тоглолтын хуваарийг түр хугацаагаар хоригложээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Бөхийн өргөөнд маргааш (2018.04.18) их, дээд сургуулийн “Робокон” тэмцээн болох бөгөөд одоогоор тус тэмцээнийг зохион байгуулах эсэх нь шийдэгдээгүй байгаа аж. Мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-17

Бөхийн өргөөний орлого 1 000 000 000 төгрөг, зарлага 950 000 000 төгрөг. Жилдээ 50 хан саяын ашигтай ч нөгөөх нь он дотроо ёолкдоод дуусдаг. Бүх дуучид бөхийн өргөөнд тоглолтоо хийдэг. Тасралтгүй. Түрээс өндөр. Сарын 10 хоногт нь юу ч байхгүй сул өдөр гээд тооцоход л жилийн орлого нь 3 800 000 000 аас буухгүй баймаар юм. Залуучуудаас Магалжав нь арай дөнгүүр толгойтой, аваад засаад өнгөтэй орлоготой болгочихмоор харагдсан. Навсайсан өргөө болсон. Бараг анх байгуулагдсан цагаас эхлэн тавьдаг ганц ногоон дрож нь цул тоос хир бактери үржсэн. Наад өргөөг барихад би 50 бод, 150 бог дээр хэдэн янчаан нэмээд өгч байсан. Сайхан өнгөтэй өөдтэй, хэрүүл шуугиангүй байлгаж чадахгүй юу. Хэн хүчтэй нь авах гээд үзэлцэж байна гэсэн. Би ч гэсэн ганцаар биш 56 нөхдөө аваад бас нэг жигүүр болоод үздэг ч юм билүү. Цохилцвол цохилций.

Avatar

Зочин 2018-04-17

Бат-Эрдэнэ ичиж зовохоо ч мэдэхгүй тэнэг дээ. Нямдорж нь Бөхийн өргөөг өрөвдмөөр царайтай юм болгосон. Одоо энэ Бат-Эрдэнэ бүр сүйрүүлж өгөх юм байна л даа. Ямар муухай хүмүүс вэ. Монгол бөхөө хүндлэх сэтгэл энэ хүмүүст өчүүхэн ч байхгүй. Дээд зэргийн шуналтнуу

Avatar

Бөхөө үзмээр байна 2018-04-17 64.119.24.107

Баянмөнх, Сүхбат, Чинбат зэрэг шуналын туламнуудыг шийтгэж, Бөхийн өргөөг яаралтай ажилд оруулахыг шаардаж байна.Монголчууд бид бөхөө үзмээр байна.

Avatar

Зочин 2018-04-17 203.91.115.45

Гавьяагүй гавьяат аварга сургуулийн багш бат-эрдэнийн барлаг адьяахүүгийн хүргэн Магалжав гүйцэтгэх захирал нь болж байдаг. хахахахаха

Avatar

Зочин 2018-04-17 203.91.115.45

Допингийн шинжилгээг Бат-Эрдэнэ аваргын Аварга дээд сургуулийхан авдаг хариуг нь гаргадаг юм билээ. Өөрийг нь дэмждэг нь өөрт нь Санжаа шиг пялдагаддаг эсвэл мөнгө өгсөн хүмүүсийн Допинг илрүүлдэггүй ийм бизнестэй юм билээ Бат-эрдэнэ аварга. Энэ бүх талцлын ард хор найруулж хүмүүс хэрэлдүүлж мууг нь үзчихээд гэмгүй царайлаад бат-Эрдэнэ сууж байдаг. өөрийнхөө эрх ашгийн төлөө бат-эрдэнэ Монголын хууль шүүхийн өмнөөс ч салаавч өгдөг хүн. Ийм байж байж их жудаг ярьна

Avatar

иргэн 2018-04-17 103.229.122.195

Бөхийн өргөөг улсын хөрөнгөд аваачээ. Хот авах хэрэгтэй. Хэдэн хүн булаацалдаад юу гэсэн үг вэ. Элдэв холбоонууд зөндөөн байдаг тэдэнд заавал байр өгөх албагүй өөрсдөө байраа олцгооно.

Avatar

Зочин 2018-04-17 122.201.21.103

Бөхчүүд нь допинг ууж байгаад барилдана. Бөхийн холбоо нь эрх мэдлийн төлөө балбалдана

Avatar

Зочин 2018-04-17 202.9.40.250

оркууд цуглаж дуулж хуурддаг газрыг цэвэрлэж цэгцэлж авьяа

Avatar

зочин 2018-04-17 112.72.14.125

Монголд хууль дээдлэх ёс суртахуун байхгүй болжээ, Хэрвээ шүүхийн шийдвэрийг УИХ ын гишүүн Батэрдэнэ аврага биелүүлэхгүй бол бусдыг яриад ч яах вэ, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар ажлаа хийж чадахгүй байгаа учраас ийм асуудалд хүрч байна, Ард түмэнд шүүх хуулийнхан үнэн зөвийг хэлж,хэн нь буруутай,хэн нь цааш авч явахыг тодорхой хэвлэл мэдээллээр дамжуулан хэлж өгөөчээ

Avatar

Зочин 2018-04-17 66.181.160.73

Батэрдэнэ Р.Нямдорж нарын увайгүй хүмүүс болиосой доо. Улсын арслан Мөнхбаатарыг 70 саяар Нямдоржийн хүүд даваа өгөөгүйн төлөө эрхэм тэргүүн занаж байгаад допингийн хэрэгт унагасан гэсэн. Эдний шинжилгээ авдаг, хийдэг гэж хаашаа харсан юу байхав дээ. Р.Нямдорж өөрөө баахан допинг ууж байгаад [Хориотой Үг]ээ савлаад л хэний нэрийг дээр нь бичих вэ гээд Данзан , Батэрдэнэ нартайгаа шазуур зуугаад л зөвлөөд явдаг биз. Энэ хөгшид ямар допингийн шалгалтад орох биш хэрэг болвол хэзээ ч [Хориотой Үг] бэлэн допингтой [Хориотой Үг] тээгээд л бөхчүүдийг дарамтлаад явдгийн байна л даа. Муухай хүмүүс…

Avatar

зочин 2018-04-17 103.57.95.145

Аль аль талдаа асуудал бий. Баянаа аварга Бат-Эрдэнэ аварга хоёулаа асуудалтай хүмүүс. Энэ аваргууд бөхийн хөгжлийг зөв тийш нь залж чадахгүй бол асуудлаа ард түмнээр шийдүүл

Avatar

Зочин 2018-04-17 103.9.90.130

МОНГОЛЫН ТӨР 100 хувь ЭЗЭМШИХ НЬ ДЭЭР, 28 ЖИЛ НЭГ ХЭСЭГ ХҮНИЙ ӨМЧ ЮМ ШИГ БАЙСАН БАЙХОО,, ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ ЛУГАА МӨРДӨХӨД МАНАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ТУСЛАХ БАЙХОО,,, ХУУЛИЙГ ДЭЭДЛЭЕ,

Avatar

Зочин 2018-04-17

Өмхий ойрдууд болиоч Та нар бараг л Тогоонтөмөрийн үеэс Монголын төрд тэрсэллээ шүү дээ.

Avatar

дуучин 2018-04-17 202.131.235.198

Өөөө хөөрхий идэржавхлангийн тоглолт байхгүй болждээ

Avatar

Зочин 2018-04-17 66.181.170.229

ene tsagdaagiinhan zahialgaar yum yumand oroltsoh yumaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж