Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ

Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд үймээн гарч, цагдаагийн хамгаалалтыг аваад байсан. Тэгвэл тус өргөөнд болох байсан бөхийн барилдаан болон урлагийн тоглолтын хуваарийг түр хугацаагаар хоригложээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Бөхийн өргөөнд маргааш (2018.04.18) их, дээд сургуулийн “Робокон” тэмцээн болох бөгөөд одоогоор тус тэмцээнийг зохион байгуулах эсэх нь шийдэгдээгүй байгаа аж. Мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж