Пулитцерын шилдэг хөгжмийн шагналыг анх удаа рэппер хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

Пулитцерын шилдэг хөгжмийн шагналыг анх удаа рэппер хүртлээ

Пулитцерын шилдэг хөгжмийн шагналыг анх удаа рэппер хүртлээ

“Нью Йорк Таймс”, “Нью Йоркер” сэтгүүл Холливууд дахь бэлгийн хүчирхийллийн  талаар олон нийтэд дэлгэсэн нийтлэлийнхээ төлөө Пулитцерын шагнал хүртлээ.

Холливууд дахь бэлгийн дарамт хүчирхийллийн талаарх дээрх мэдээлэл, нийтлэлүүд Холливуудын продюсер Харви Уэйнстэйний карьерт цэг тавьсан юм.

Харви Уэйнстэйний хэргээс үүдэлтэй өргөн цар хүрээг хамарсан мөрдөн байцаалтууд эхэлж, бэлгийн хүчирхийллийн эсрэг “#MeToo movement” хөдөлгөөн кино урлаг гэлтгүй нийгмийн бүх салбарт өрнөж байна. Пулитцерын шагналыг Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн шилдэг бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал юм.

Пулитцерын шагналын хороо мөн утга зохиол болон гэрэл зургийн салбарын шилдгүүдийг нэрлэжээ. Энэ жил хөгжмийн шилдэг бүтээлийн  төрөлд анх удаа сонгодог болон жааз хөгжмийн төрлөөр бүтээл биш, рэп хөгжмийн “DAMN” бүтээлээр рэппер Кэндрик Ламар шагнал хүртсэн байна.

Харин “Вашингтон Пост” сонин Алабама мужаас Сенатад нэр дэвшигч Рэнди Муртай холбоотой олон жилийн өмнөх бэлгийн дарамт учруулсан хэргийн талаар бичсэн нийтлэлийнхээ төлөө эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн шагнал хүртжээ.

Бүгд Найрамдах намаас Сенатад нэр дэвшигч хэдийгээр энэ хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэлзсэн ч энэхүү нийтлэл сонгуульд маш их нөлөө үзүүлж, түүний өрсөлдөгч Ардчилсан намын нэр дэвшигч Даг Жонес сонгуульд ялалт байгуулсан юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төрөлд “Нью Йорк Таймс” сонин болон“Вашингтон пост”сонин 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон тухай нийтлэлээр хүртжээ.

Харин оны шилдэг гэрэл зургаар Ройтерс агентлагийн гэрэл зурагчны Мьянмарын Исламын шашинт рохинжа нарын тухай гэрэл зураг шалгарчээ.

Мөн 2018 онд Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн явуулж буй хар тамхины дайныг илчилсэн гэрэл зургуудаар олон улсын шагнал хүртсэн гэрэл зурагчны бүтээл мөн оны шилдэг гэрэл зургаар шалгарчээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж