БСШУСЯ 18 их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

ТИЙМ ҮҮ?

БСШУСЯ 18 их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?

Их дээд сургуулиудыг томоохон зах зээл гэж харвал Монгол Улсад нэг үе их дээд сургуулийн тоо олширч, 2003 он гэхэд 182 их дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг байв. Энэ үзүүлэлт нь гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд дэлхийд байхгүй өндөр үзүүлэлт гэж эрдэмтэн судлаачид дүгнэдэг. Харамсалтай нь, их дээд сургуулийн төгсөгчид ажилгүйчүүдийн орон тоог бөглөх болсноор салбарын яамнаас их дээд сургуулиудын нэгтгэн зохион байгуулсан.

Ингээд 2017-2018 оны хичээлийн жилд 96 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч үйл ажиллагаа нь тодорхойгүй, цөөн оюутан суралцдаг, чанаргүй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд 18 их дээд сургууль дээр судалгаа явуулж байна. БСШУСЯ-наас 18 их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг ТИЙМ ҮҮ? тодрууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж