“Параллель ертөнц” киноны уран бүтээлчид сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд киногоо үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

“Параллель ертөнц” киноны уран бүтээлчид сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд киногоо үзүүлэв

“Параллель ертөнц” киноны уран бүтээлчид сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд киногоо үзүүлэв

Монголын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл гарсаар байгаа ч хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломж байдаггүй. Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн ‘Параллель ертөнц’ уран сайхны киноны уран бүтээлчид “Гэгээнтэн” кино театртай хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ. Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад тусгайлан монгол хэл дээр титр тавин “Параллель ертөнц” киногоор аялуулжээ.

“Гэгээнтэн” кино театрт анх удаа монгол кино үзсэн хүүхдүүд уран бүтээлчдэд талархаж байгаагаа илэрхийлэн сэтгэгдэл маш өндөр байгаагаа хэлж байсан юм.

“Параллель ертөнц” уран сайхны киноны уран бүтээлчид ‘Цаашид хийх уран бүтээлээ эдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдтэй адилхан киног кино театрт үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүн дээр анхаарах нь зүйтэй’ гэлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж