“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг шинэчлэн батална

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг шинэчлэн батална

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг шинэчлэн батална

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хуралдахаар товлогджээ. Тус компанийн ТУЗ саяхан хуралдаж, компанийн удирдлагаа шинэчилсэн. Тэгвэл энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, компанийн дүрмийг шинэчлэх, ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ-ийн шийдвэрийг тус тус танилцуулахаар болжээ.  Тус компани өнгөрсөн гуравдугаар сард хувьцаа эзэмшигчдээ бүртгэж дуусгавар болсон бөгөөд хамгийн их буюу 2,5 сая хувьцаа эзэмшигчтэй. Эдгээр хувьцаа эзэмшигчид хуралд оролцох боломжтой, гэхдээ санал өгөх эрхгүй юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  • Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
  • Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
  • Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өөрчлөлтийг санхүүгийн тайландтусгах тухай;
  • Ногдол ашиг хуваарилах эсэх талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;

Сануулахад, саяхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг чөлөөлж, түүний оронд тус компанийн үйл ажиллагаа хариуцсан Б.Ганхуягийг томилсон билээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж