Ньюс хөтөч: Телевизүүд чуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.17-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Телевизүүд чуулна

Ньюс хөтөч: Телевизүүд чуулна

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • ‘Монголын телевизүүдийн чуулган-2018’ Үзэгчдийн эрх сэдвийн дор  Туушин зочид буудлын хурлын гол танхимд чуулна.

09.30

  • Туушин зочид буудлын 5 давхарт Interim Workshop of Technical Assistance Project танилцуулах арга хэмжээ болно. Уг төслийн зорилго нь Монгол орны ойн сан бүхий нутагт үрийн талбайг шалгуур үзүүлэлтээр үнэлэх, үрийн райончлолыг нарийвчлан боловсруулахад оршино. Холбоо барих утас: 99096941
  • МҮХАҮТ дээр ‘Дэлхийн банк-Азийн хөгжлийн банкны санхүүжилттай төслийн хүрээн дэх худалдан авалтын бизнесийн боломжууд’ сэдэвт уулзалт болно.

10.00

  • Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд 6 дүүргээс сонгогдсон 30 гэр бүлд анхан шатны нөхцөл байдлын үнэлгээнүүдийг хийж үйлчилгээг төлөвлөх үйл ажиллагаанууд хийгдэж байна. Төсөлд хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулах бөгөөд сургалтыг АНУ-ын Олон улсын нийгмийн үйлчилгээний байгууллагын нийгмийн ажилтан Katrina L.Clemons удирдан явуулна. Холбоо барих утас:99187024
  • Гэсэр сүмийн баруун талд орших Hollyday INN hotel-iin 19 давхарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчин сайжруулах талаар болон УИХ-аар Татварын хууль хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99095302, 99829895

11.30

  • СХД-ийн улаанчулуутын хогийн цэгт баригдах цэцэрлэгийн нээлт, 12:00 цагт 30-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт. 14:00 цагт 26-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт тус тус  болно. Холбоо барих утас 99010499. 99127029

12.00

  • ‘Диализын төв болон шинэ технологиуд’ танилцуулах арга хэмжээнд урьж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Диализын төвийн үйл ажиллагааг эхэлсний болон Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эхний ээлжинд ирсэн шинэ тоног төхөөрөмжөө үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ танилцуулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Б блок болно. Холбоо барих утас: 9908-0259
  • ‘Ил тод, хариуцлагатай уул уурхай’ хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих утас: 99089666, 99209315

14.00

  • Цус бүлэгнэлтийн эмгэг буюу гемофили өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Гемофилийн Холбоо болон дэлхийн 130 гаруй орны эмнэлгийн байгууллагууд хамтран “ Цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөрт зориулсан хурал УНТЭ номын санд болно. Холбоо барих утас:99164623, 88039495

15.30

  • Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын институттай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхим (VIP 1) болно. Энэхүү төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгасан. Тухайлбал, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдааг хөнгөвчлөх, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, мэдээллийг харилцан солилцох, Европын холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоор Монголын үйлдвэрлэгчдийг “Аюулгүйн тэмдэг” авахыг дэмжих, Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, шалгалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжтой болно. Холбоо барих утас:99650498

MN-Мэдээллийн төв

11.00

  • ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас хороод хуваагдаж үйл ажиллагаа нь алдагдаж байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.

12.00

  • Дуучин П.Идэржавхлангийн “Энэ насны хайр” уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээлэл хийнэ.

Төрийн ордон

09.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/.

Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 8 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний аудитын газрын 2018, 2019 онд гүйцэтгэх “Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1961.04.17 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын 9 дэх ээлжийн ажилчид нутаг буцав

1983.04.17 БНМАУ-ын “Үнэн сонин”-д Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшөлцөөний явцад гарсан ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж