10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын ээлжит азтанг тодруулах тохирол өчигдөр /2018.04.15/ болж, азтануудаа тодрууллаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлсэн 18,650,280 баримт хамрагджээ.

Азтанаар:

10 сая төгрөгийн 1

5 сая төгрөгийн 15

1 сая төгрөгийн 170

200 мянган төгрөгийн 1663

50 мянган төгрөгийн 16920 баримт тохиролд таарч, нийт 18769 иргэн азтан болсон байна.

Супер азтан 2 тодорчээ. Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт заасны дагуу сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно… гэж заасны дагуу 2 супер азтанд тус бүр 50 сая төгрөг олгох юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж