Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргын ордоос 170 км зайтай оршдог Өмнөговь аймгийн нутагт байрлах Хармагтай ордоос дээж авч шинжлэхэд цэвэр алт гэж тооцож болохуй илэрц илэрсэн талаар “Xanadu Mines” компани мэдээлжээ. Тиймээс тус ордоос авсан 12 дээжийг нэмэлт шинжилгээнд илгээж, алтны байршлыг тодорхойлохоор болсон байна. Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, хоёр сая унчаас багагүй алт бүхий 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж бичигджээ. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлж байгаа аж.
Б.БАТ
Холбоотой мэдээ