“Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд зочлоорой

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

“Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд зочлоорой

“Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд зочлоорой

Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Ирээдүйн Монгол ТББ хамтран энэ сарын 18-аас ‘Хүслийн хавар’ хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг нээх гэж байна

Хоёр улсын соёлын солилцоо,  эв найрамдлыг бэхжүүлэх, хүүхэд багачуудын өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, урам зориг аван цаашид дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм. 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА:

  1. Монголд суугаа БНСУ-н элчин сайдын яам – Ирээдүйн Монгол ТББ хамтарсан “Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн

  2. Огноо:   2018 оны 4 сарын 18 /лхагва/ 14:00 – 17:00

                           2018 оны 4 сарын 19 /пүрэв/ 10:00 – 17:00

                           2018 оны 4 сарын 20 /баасан/ 10:00 – 14:00

  1. Хаана: Монголд суугаа БНСУ-н элчин сайдын яам 1 давхар

  2. Хүрэлцэн ирэх зочид: Монголд суугаа бүрэн эрхт БНСУ-н элчин сайд УСУН, Ирээдүйн Монгол ТББ уран зургийн ангийн сурагчид болон эцэг эхчүүд, Хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд

  3. Зохион байгуулагч байгууллага: Нийгмийн халамж соёл боловсролыг дэмжигч Ирээдүйн Монгол ТББ

Ирээдүйн Монгол ТББ товч танилцуулга

Нийгмийн халамж соёл боловсролыг дэмжигч Ирээдүйн Монгол ТББ нь БНСУ-н КОПИУН байгууллагын Монгол дахь салбар бөгөөд Мон-Кор соёл сургалтын төв нэртэйгээр 2010онд үүсгэн байгуулагдаж 2015оноос Нийгмийн халамж соёл боловсролыг дэмжигч Ирээдүйн Монгол ТББ болон байгууллагын нэрээ өөрчлөн үйл ажиллагаагаа явуулсаар байна. 2010оноос өдийг хүртэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хэмжээнд гэр хороолол зорилтод бүлэг рүү чиглэсэн боловсрол, халамжийн үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага юм. Сургуулийн өмнөх насны анги, давтлагын анги, таеквондо, уран зураг, шатар, солонгос хэл, номын сан гэх сургалтуудыг байнгын зохион байгуулж хүүхэд бүр эрх тэгш боловсрол эзэмшихэд нь туслан дэмждэг ба халамжийн хөтөлбөрөөрөө кейс менежмент, гэр бүлийг дэмжих хөтөлбөр, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг чадваржуулах гэх олон төрлийн үйл ажиллагааг явуулж байна.

ХӨТӨЛБӨР:

ЦАГ

АГУУЛГА

ТАЙЛБАР

4/18

Лхагва

гараг

14:00 ~ 14:20

Бүртгэл

 

14:30~14:35

Нээлт

 

14:35~14:40

Хоёр улсын төрийн дуулал

 

14:40~14:43

Хүндэт зочид танилцуулах

 

14:43~14:50

Нээлтийн үг/байгууллагын танилцуулга

Ирээдүйн Монгол ТББ захирал

14:50~14:53

Мэндчилгээ

УСУН элчин сайд

14:53~14:56

Мэндчилгээ

БЗД төлөөлөгч

14:53~15:00

Мэндчилгээ

Монголын үндэсний хүмүүнлэгийн хороо

 

 

 

15:00~15:05

Цэцэрлэгийн анги мэндчилгээ

 

15:05~15:10

Таеквондогийн үзүүлбэр

 

15:10~15:20

Шагнал гардуулах

3 хүүхэд

15:20~15:25

Хаалт

 

15:25~15:30

Зураг даруулах

Бүгд хамтдаа

4/19

Пүрэв

гараг

10:00~16:00

Нээлттэй үзэсгэлэн

 

4/20

Баасан

гараг

10:00~14:00

Нээлттэй үзэсгэлэн

 

 

 ҮР ДҮН:

  1. Монголд суугаа БНСУ-н элчин сайдын яам – Ирээдүйн Монгол ТББ хамтарсан хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгээр дамжуулан хоёр улсын соёлын солилцоо болон эв найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

  2. Монголд суугаа БНСУ-н элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй зорилтод бүлгийн хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэнг гаргаснаар Монгол улс дахь БНСУ-н иргэдийн тухай зөв эерэг хандлага бий болно.

  3. Ирээдүйн Монгол ТББ –н уран зургийн ангийн “ХҮСЛИЙН ХАВАР” үзэсгэлэнгээр дамжуулан хүүхдүүд өөрийгөө үнэлэх чадвар нь дээшилж, урам зориг авч цаашид уран зургаар хичээллэх хүсэл тэмүүлэл нэмэгдэхийн зэрэгцээ  эцэг эхчүүдийн хүүхдэдээ хандуулах анхаарал халамж нэмэгдэж зөв хүмүүжилтэй хүүхэд болоход тустай.

  4. Дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг бий болгох эхлэлийн гараа бий болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж