2500 гаруй сурагчийг хамруулсан “Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа | News.MN

2500 гаруй сурагчийг хамруулсан “Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

2500 гаруй сурагчийг хамруулсан “Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа

2500 гаруй сурагчийг хамруулсан “Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлан зохион байгуулдаг “Шинэ алхам” хөтөлбөр өчигдөр тав дахь жилдээ боллоо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсч, амьдралдаа нэгэн шинэ алхмыг хийх гэж буй залууст улсын шалгалтаа амжилттай өгөх,  мэргэжлээ зөв сонгож, хүссэн сургуульдаа элсэхэд уг хөтөлбөр томоохон дэмжлэг болдог юм.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы Ерөнхий боловсролын сургууль төгсч буй 2500 гаруй сурагчийг хамруулсан арга хэмжээг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хамтран зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд бүрт уламжлал ёсоор “Шинэ алхам 2018” номыг бэлэглэлээ. Уг номонд өнгөрсөн оны 3 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээ хэр байх талаар заавар зөвлөмж багтжээ.

“Шинэ алхам” арга хэмжээний үеэр дүүргийнхээ нийт дунд сургуулиа төгсч буй залууст хандан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүргийн залуучууд дэлхийн хэмжээнд өрсөлдөх ёстой гэж би боддог. Иймээс дэмжиж “Шинэ алхам”-ыг эхлүүлсэн. Монгол Улсад та бүхний хүч хэрэгтэй байна. Тиймээс улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө одооноос эхлэн та бүхэн сурч, боловсрох хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн иргэд дэлхийд мэдлэг чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн амбиц надад байдаг” хэмээв. Мөн тэрбээр энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт талархсанаа илэрхийлсэн юм.

Д.Сумъяабазар гишүүн арга хэмжээний үеэр дүүргийн 24 дунд сургуулийн амжилттай суралцаж, анги хамт олноо манлайлсан 40 сурагчийг өөрийн нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид амралтын нэг өдрөө урлагийн тоглолт үзэж,  зөв амьдрах, аав ээжийгээ хайрлаж, ачийг нь хариулах тухай ухаарлын лекц сонсон, мөн БСШУСЯ-ны мэргэжилтний өгсөн “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар мэдээллийг авч сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-16 150.129.140.143

Энэ vмхий xyлгайч нар ажил аа л олигтой хий лдээ, энд тэнд очиж хvvxэд хунар ч бузaрлаад явах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж