Дэлхийн бяцхан мисс М.Ану

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн бяцхан мисс М.Ану

Дэлхийн бяцхан мисс М.Ану

Гүрж улсын Батуми хотноо 2018 оны дөрөвдүгээр сарын 12-16-нд ‘Дэлхийн бяцхан мисс-2018’ олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, дэлхийн миссийн титмийг хүртжээ. М.Ану нь Монгол оюун 21- р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авьяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Тэрбээр өмнө нь  2016 оны наймдугаар сард Шанхай хотод болсон олон улсын хүүхдийн загварын тэмцээнд амжилттай оролцож байжээ. Бяцхан мисс маань загварын ертөнцөд хүч үзэж байгаагаас гадна дуулах авьяастай гэнэ. Тун удахгүй дууны шинэ цомог гаргах гэж байгаа бөгөөд тус цомгийнхоо тав дахь уран бүтээл дээр ажиллаж байгаа аж.

Э.Бурам

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж