Цахилгаан станц барихдаа ОТ-д түшиглэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Цахилгаан станц барихдаа ОТ-д түшиглэх хэрэгтэй

“Эрдэнэс Тавантолгой”, “Оюу­толгой” ХК-иуд говийн бү­сийг эрчим хүчээр хангах өндөр хүчин чадалтай цахил­гаан станц барих техник, эдийн засгийн үндэслэлүүдээ урьд­чилсан байдлаар бо­ловс­руулж дуусчээ. Одоо боловс­руулчихаад байгаа ТЭЗҮ-ээр бол Тавантолгойн коксжих нүүрс­ний ордыг түшиглэн ба­рих цахилгаан станц өм­нийн говийн томоохон ор­дуу­дын хэрэгцээт эрчим хү­чийг үйлдвэрлэх юм байна. Уг станцыг барих ажлыг  Кон­цессийн хуулийн дагуу олон улсын тендер зарлаж гүй­цэт­гүүлэх аж.Эрдэс баялаг, эр­чим хүчний яамнаас бод­лого боловсруулахдаа “Цахил­гаан станцыг барихдаа Оюу­тол­гойн ордыг түшиглэх нь зүй­тэй” хэмээн үзсэн гэнэ. Үндэсний хөгжил шинэт­гэ­лийн хорооноос говийн бү­сийг эрчим хүчээр хангах ца­хилгаан станц барих асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэ­лэлцүүлэхээр оруулаад буй ч одоогоор хэзээ хэлэлцэх нь то­дорхойгүй байна.

Уг нь Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 18-ны хуралдаанаар “Оюутолгой” төс­лийн барилга, бүтээн бай­гуулалтын ажилд учирч буй хүндрэл, бэрхшээлийн та­лаар хэлэлцсэн. Энэ үеэр “Оюутолгой” төслийн бү­тээн байгуулалтын ажлыг ху­га­цаанд нь гүйцэтгэх, олбор­лолтыг товлосон цагт эхлэхэд дэмжлэг үзүүлэн цахилгаан станц барих ажлыг ирэх зур­гадугаар сард багтаан эхлэх даал­гаврыг  салбар хариуцсан сайдад өгсөн юм.

Мэдээж ганцхан сарын хуга­цаанд шийдэж чадах эсэх нь тө­рийн байгууллагын хурд, зохион бай­гуулалтын асуудал байв. Гэтэл үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчихөөд байхад цахилгаан стан­­цаа хаана барихаа нарийвчлан шийдэж чадаагүй л байна. Барилгын аж­лаа гүйцэтгэх хугацаанд шаард­лагатай эрчим хүчээ БНХАУ-аас авахаас өөр аргагүй. Үүний тулд Мон­гол, Хятадын хил хүртэл 220 квт-ын хүчин чадал бүхий ца­хилгаан дамжуулах шугам, дэд станц барих зөвшөөрлийг салбарын яам­наас хүссээр байж авсан. Энд нэг сайшаалтай тал ажиглагдсан нь уул уурхай, эрчим хүч гэдэг хоёр салбарыг нэгтгэн Эрдэс бая­лаг, эрчим хүчний яам гэгчийг бай­гуулснаар асуудлыг шийдэж чадсан нь Засгийн газрын хувьд зөв алхам байжээ. Тэгээгүй бол хоёр яамны хооронд бичиг цаас барин гүйсээр ажил цалгардах байсан ч байж мэднэ.  Харин цаашид яах вэ.
Оюутолгой, Тавантолгой болон бусад ордын хувьд дэд бүтцийн асуу­дал онцгой ач холбогдолтой. Ордуудын үр өгөөж ч үүнтэй шууд хол­боотой байгаа юм. Тиймээс  ч Монголын Засгийн газар урьдчилгаа төлбөрийн сүүлчийнхийг хүлээж ав­саныхаа маргааш нь хуралдаж, Оюутолгойн эрчим хүчний дэд стан­цыг байгуулах газар өгсөн билээ. Ингээд Засгийн газар мөнгөө авч, “Хүний хөгжил сан”-аа арвижуулан, Оюутолгой дэд бүтцээ хөгжүүлэх газартай болсон.  Засгийн газрын тэр­хүү хуралдааны шийдвэрийн да­гуу Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогт­­цэций сумын нутгийн 263 730 га газ­рыг улсын тусгай хэрэгцээнд ава­хаар болж, хилийн заагийг ба­талсан. Энд Оюутолгой төслийг хэ­рэгжүүлэхтэй холбогдуулан дэд бүт­цийн барилга байгууламж, зам, гү­ний усны шугам хоолой, цахил­гаан дамжуулах агаа­рын шугам, хол­бооны станц барина. Гэхдээ бү­тээн байгуулалтын энэ том ажлыг хийж гүйцэтгэхэд Монголын Зас­гийн газрын зүгээс хүлээх үүрэг,  хийх ажил олон бий. Наад зах нь тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж буй иргэд, аж ахуйн нэг­жүүдийн өмчилж буй газартай хол­боотой элдэв маргаан гаргахгүй байх, тэднийг хохироохгүйгээр нө­хөн олговрыг тооцох үүргийг зүй ёсоор бүрэн хүлээнэ. Харин нөхөн ол­говрын зардлыг “Оюутолгой” ХК-иас гаргахаар болсонд нь баярлах хэрэгтэй.

 Мөн Оюутолгойн дэд бүтцийн ба­рилга байгууламж, зам, гүний ус­ны шугам хоолой, цахилгаан дам­жуулах агаарын шугам, хол­бооны станц барих талбайн ерөнхий төлөвлөгөө боловсруулна. Тухайн орон нут­гийн газар зохион байгуулалтын төлөв­лөгөөнд ямар өөрчлөлт оруулсан ту­хайгаа Зам тээвэр, барилга, хот бай­гуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар Засгийн газа¬рт танилцуулах  үүрэг хүлээгээд байгаа билээ.

Оюутолгой төслийг хэрэгжүү­лэхэд гол нь эрчим хүчний асуудал чухал байгаа. Гэрээнд зааснаар Оюу­толгой төслийг эхлүүлснээс дөрвөн жилийн дараа буюу 2016, 2018 онд ца­­хилгаан станцыг ашиглалтад оруу­­лахаар байсан. Гэвч хөрөнгө оруу­­лагчид ч, Засгийн газар ч энэ ху­га­цааг урагшлуулах шаардлагатай тул­гарсан. Учир нь 2012 оны эцэст Оюутолгой төслийн анхны ол­борлолт эхэлж, бүтээгдэхүүн гар­гана  гэсэн тооцоо байгаа. Энэ үе шаттай нь уялдуулан эрчим хүч­ний хэрэгцээг нь хангахгүй бол бү­тээгдэхүүн үйлдвэрлэлтийн ажил га­цаанд орно.  Ямартай ч говийн бү­сийн эрчим хүчний системийн амин сүнс нь болох цахилгаан стан­цыг “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компаниудын  оролцоо­той­гоор барих бөгөөд  ирэх жилийн эцэс гэхэд эхний үе шат нь эхэлсэн байх ёстой. Тиймээс  дээрх хоёр ком­пани хамтарсан ажлын хэсэг бай­гуулаад ажиллаж байгаа аж. Зөвхөн “Оюутолгой” ХК л гэхэд цахилгаан станцын  техник, эдийн засгийн үн­дэс­лэлийг сүүлийн дөрөв, таван жи­лийн хугацаанд судалж,  хэд, хэ­дэн хувилбар боловсруулчихаад байгаа юм билээ.

Дашрамд дурдахад,  Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл нэг үеэ бодвол урагштай байгаа гэж хэлж болно. Тухайлбал, нийслэлээс Тавантолгой,  Оюутолгой орд газарт 220 кВ-ын шу­гам татах тендер зарлаж, “M-Cи-Эс Интернэйшнл” ХХК гүйцэтгэхээр болсон. Мөн Ухаа худагийн орд дээр 62 МВт-ын хүчин чадалтай станц барих ажил амжилттай хэрэгжиж байна. Цагаан суваргын ордыг Ба­гануураас Чойроор дамжуулан ца­хилгаанаар хангах ажил зураг төсөл бэлэн болчихсон гэхчлэн өнгөрсөн хугацаанд  чамлахааргүй ажлыг ам­жуулжээ. Салбарын яамныхны төлөв­лөснөөр бол говийн бүсийн эрчим хүчийг шугам, цахилгаан станц гэсэн хоёр замаар хангах зорилготой бөгөөд дээрх төслүүд хэрэгжсэн тохиолдолд цаашдаа эрчим хүчээ экс­портлох боломж ч бүрдэх гэ­нэ. Бусдад өгөх ч яамай. Ямар ч бай­сан энэ том төслийн ажлыг эр­чим хүчний асуудлаа шийдэж ча­дахгүйгээс болж цалгардуулсан хэмээн дэлхий нийтийн өмнө нүүр улайхгүй л байхсан.  Мөн дахин энэ асуудлаар сайд нь бадар барьж, гуйл­гын чанартай хэлэлцээр хийхгүй шиг өөрсдийн гэсэн гэрэл, дулаантай болбол барав.

Эрчим хүчнээс дутуугүй бэрх­шээл дагуулсан асуудал бол яах аргагүй усны хангамж. Үүнийг шийд­вэрлэхэд газар,  усны шугамын газрын болон цахилгааны шугамын асуудалтай тулгарч байсан. Одоо тэрхүү асуудлыг шийдвэрлэж чадсан учраас бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болж байна. Гэхдээ үүнд орон нутгийн байгууллагууд маш хөшүүн ханддаг. Үүнд Засгийн газраас хяналт  тавьж, их бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажилд учрах саад бэрхшээлийг урьдчилан арилгах үүрэг хүлээж буй.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж