Шүлхийн вакциныг аймгуудад тарааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Шүлхийн вакциныг аймгуудад тарааж эхэллээ

Шүлхийн вакциныг аймгуудад тарааж эхэллээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар таван аймаг, есөн суманд шүлхий илэрч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Малын гоц халдварт өвчин шүлхийн тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор  Засгийн газрын тогтоолын дагуу энэ онд ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7.2 сая тун шүлхийн вакцин худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу эхний ээлжийн 0.5 сая тун вакциныг хоёрдугаар 1-ний өдөр хүлээн авсан бол II дахь ээлжийн дөрвөн сая тун вакциныг энэ сарын 14, 15-нд хүлээн авчээ. Вакциныг орон нутагт шуурхай хүргүүлэх, богино хугацаанд дархлаажуулах ажлыг Улсын онцгой комисс, ХХААХҮЯ, МХЕГ, аймаг, нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, Төв болон говийн аймгуудад хүргүүлжээ. Харин III ээлжийн 2.8 сая тун вакцин гэрээний дагуу дараа сард буюу тавдугаар 9-нд ирэх ажээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж