Дүүргийн удирдлагууд Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Дүүргийн удирдлагууд Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Дүүргийн удирдлагууд Вьетнамын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Вьетнам улстай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөн Вьетнам улс, Баянзүрх дүүрэг хоёрын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцсон юм.

Эх сурвалж: БЗД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж