"Сэвол 4.16": Бид мартахгүй | News.MN

"Сэвол 4.16": Бид мартахгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

"Сэвол 4.16": Бид мартахгүй

"Сэвол 4.16": Бид мартахгүй

БНСУ-д одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Севол” хөлөг далайд осолдож, томоохон осол гарсан билээ. Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 174-ыг нь эсэн мэнд аварсан юм.  Ослын улмаас Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 325 сурагчийн 70 нь, тус сургуулийн 14 багшийн 3 нь амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед “Севол” онгоц 987 тоннын ачаа тээвэрлэх ёстой байтал 3600 гаруй тонн ачаатай байсан нь тогтоогдсон.

Өнөөдөр БНСУ-д ‘Севол’ хөлгөөр зорчиж яваад амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхнээс тус улсын Засгийн газраас уучлалт гуйж байна. 

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин “Севол онгоцны осолд амь үрэгдсэн хохирогчдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Өнөөдөр үндэсний аюулгүй байдлын өдөр. Цаашид БНСУ-ын ард иргэдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч байх болно. Бид хэзээ ч энэ аймшигт ослыг мартахгүй. Уучлаарай” гэсэн байна. 

Гёнгиду аймгийн Ансан хотод “4 сарын 16. Бид мартахгүй” гашуудлын арга хэмжээг өнөөдөр болон энэ сарын 19-ний өдрийг хүртэл тусгай арга хэмжээг KBS зэрэг мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж байгаа аж. Мөн тус улсын хэвлэл мэдээлэл ‘Уучлаарай, хэзээ ч мартахгүй’ хэмээн гашуудлын үг бичиж байна. 

Дөрвөн жилийн өмнө осолдсон “Сэвол” нэртэй хөлөг онгоцны ослын шалтгааныг өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ‘Севол’ хөлгийн хар хайрцаг олдсон мэдээллийг KBS зэрэг мэдээллийн сайтуудаар цацаж эхэллээ. Олдсон хар хайрцагны мэдээллээс харахад осол гадны хүчин зүйлээс болж осолдсон байх магадлалтай гэж үзэх болжээ.

СЕВОЛ: ГУЙЖ БАЙНА ГУЙЖ БАЙНА. АВРААЧ

2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Севол” хөлөг далайд осолдох үед дунд сургуулийн сурагчдын утсан дээрээ бичиж авсан бичлэгийн орчуулгыг хүргэж байна. Энэхүү бичлэгийг 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд дэлгэсэн билээ.

‘Севол’ онгоцонд сууж явсан зорчигч хүүхдүүдийн нэг нь бичлэг хийж байсныг олсон юм. Энэхүү бичлэгт сүүлийн үгээ хэлж буй олон сурагчдын үг зүрх шимшрүүлэм үлджээ. Бичлэг 08 цаг 52 минутанд эхэлж, 09 цаг 23 минутад тасарчээ. Харин онгоцонд аврах ангийнхан 09,30 минутад очсон байна.

Бичлэгийг үзүүлсэн телевизийн продюсер Чой Сюнг-хо “Энэ бол миний телевизэд ажилласан 27 жилийн түүхэн дэх хамгийн зүрх шимшрүүлсэн дүрс байлаа” гэж ярьсан байна.

Бичлэгт: (2014.04.16)

08.52:32

-Хазайж байна.

-Намайг авраач ээ.

Хамгийн анхны дуудлагыг сурагч хийсэн бөгөөд Жоннам аймгийн гал түймрийн албатай холбогджээ.

-Аврах алба: Усан онгоцны нэрийг хэлнэ үү ?

-Сурагч: ‘Севол’ усан онгоц. ‘Севол’.

-Аврах алба: Энэ тээврийн усан онгоц уу?

-Сурагч: Юу?

08.52:35 цагт: Онгоцны чанга яригчаар зорчигчдыг байр байрнаасаа хөдлөлгүй аюул ослоос урьдчилан бэлэн байхыг сануулжээ.

-Нээрээ живэх гэж байгаа юм биш биз.

-Тоглоомгүй аймаар айж байна.

Чанга яригчаар дахин байрнаасаа хөдлөхгүй байхыг сануулав.

-Ийшээ хазайгаад байна аа

-Ёстой балай юм аа

-Аа ёстой балай юм аа. Энэ онгоцноос буумаар байна шүү. Үнэнээсээ

-Хөөе миний зургийг бас аваад өгөөч.

-Юу болж байна цаагуур чинь?

-Хөөе яах гэж гадагшаа гарсан юм бэ?

– Хүүе үүнийг хардаа.

– Өшөө доошлохгүй биз?

-Тоглоомгүй аймаар хазайж байна.

-Зүгээр чамайг татья, наашаа хүрээд ир.

-Чанга татаач, байз байз.

-08.53:30 Чанга яригчаар байр байрнаасаа хөдөлж болохгүйг сануулав.

-Өрөөний хаалгаа онгоолгойдох.

-Дотроосоо онгойж байсан.

-Түрүүн онгойхгүй байсан.

-Юу болж байна. Хурдан авраачээ!

-Хөөе би нээрээ эндээ үхчих юм биш биз.

-Гадаа байсан бол бид аль хэдийн үхчихсэн байх.

-Энэ нээрээ тийм олон болохгүй дээ.

-Тэгэлгүй яахав. Намайг ….. амьдарч байхад ийм юм болоогүй ээ.

-Гар чичрээд байна.

-Доошоо хазайгаад байна.

-Хазайгаад байна гэж үү. Тоглож байна уу чи?

-Хөөе тэр гутал аваад өгдөө.

-Гуталтнуудыг хаячихсан.

-Яагаад байгаа юм бэ?

-Яаралтай түгшүүр бишээ, энэ жинхнээсээ болж байна.

-Байдал жинхнээсээ болж байхад чинь.

-Ямар ч байсан авчираа.

-Авчирсан нь дээр.

08.54:38 цагт чанга яригчаар зорчигчдод байрнаасаа хөдлөхгүй байхыг дахин сануулав.

-Болохгүй, болохгүй.

-Камер.

-Энэ камераар сайн авч болохгүй байна.

-Амь авраарай.

-Юу ч болж магадгүй, үүнийг авчих.

-Зүгээр, зүгээр. Надад хэрэггүй ээ.

-08.55:15 цагт хөлгөөс Севол онгоцноос Чежү арлын хяналтын төв рүү Манай онгоц аюулд өртлөө. Хөлгийн их бие хажуулдчихлаа гэж дуудлага өгөв. Чежү арлын хяналтын төвөөс: За хөлгийн байрлал хаана байна? гэв.

-Бид үхмээргүй байна шүү.

-Ус орж ирэх болов уу?

-Ингээд хазайна гэж бодсонгүй.

-Бид нар аврах хантааз аваад ирлээ.

-Нээрээ бага багаар хазайгаад байна.

-Тоглоом ч биш дээ энэ.

-Аврах хантааз энд байна.

-Бага багаар зүүн тийш явж байна.

-Арай дээрдэж байна.

-Яагаад хазайсан юм бол?

-Хачин үнэр үнэртээд байна.

-Хийн түлш биш биз?

08.56:09 цагт чанга яригчаар зорчигчдыг байрнаасаа хөдлөхгүй байхыг дахин зарлав.

-Энэ мэдээгээр гарах биш биз?

– … хамт байя аа?

-Чанасан өндөгний үнэр байна?

-Бүр дасав.

-Унавал тосох уу?

-Би эндээс буумаар байна. Айгаад байна.

-Би буухгүй байхыг санал болгож байна.

-Чи сонсож бай л даа. Сонсож бай.

-Газарт тавьчих.

-Аврах хантааз яах гэж авчирсан юм бэ?

-Бид үхмээргүй байна.

08.56:55 цагт нэгэн зорчигч 112-т дуудлага өгчээ.

-Чи үхлээ ч би үхмээргүй байна.

-Дуусав уу,

-Одоогийн байдлаар усан онгоц живж байна.

-Фэйсбүүк дээр тавьбал сонирхолтой.

-Ааваа би үхмээргүй байна.

-Ус ороод ирвэл?

-Ээж рүү гээд залгаад үзэх үү? Сүүлийн удаа залгаж байна гээд.

08.57:24 цагт чанга яригчаар дахин байрнаасаа хөдлөхгүй байхыг анхааруулав.

-Ёстой хөдөлж болохгүй гэнэ.

2 минут 25 секундын дараа.

-Ус руу үсрэхээр бэлтгэе.

-Бүгд аюулгүй болж байна.

-Би аврах хантааз өмслөө.

-Би … овгийн хүү байна. Энэ удаа үхэж ч магадгүй учраас.

-Ааваа, ээжээ хайртай шүү.

-Чи ёстой аялалд явж болохгүй шүү. Ах шигээ болохыг хүсээгүй бол. Ойлгосон биз.

-Гуйж байна гуйж байна. Авраач.

-Сүүлийн удаа шүү. Намайг хазайчихсан байгааг харж байгаа биз.

09.06.16 цагт чанга яригчаар одоо онгоц живж байна. Тэнгисийн аврах баг яаралтай илгээнэ үү гэж дуудлага өгөв.

-Тэгээд нилээн түрүүн тавцан …тавцанд цонх байхгүй ш дээ.

-Тийм л учраас аюултай гээд байгаа юм.

-Одоогийн байдлаар харсан зүйл.

09:06:36 цагт чанга яригчаар Данван сургуулийн сурагчид болон зорчигчдод тавцангаас алхам холдохгүй байхыг сануулав.

-Одоогийн байдлаар онгоц хазайгаад байна. Миний бөөлжис хүрээд байна.

-Одоо миний хөл чичрээд дотор ч муухай байна.

-Тэнд утсаа оролдож буй нэг солонгос хүн байна.

09.06:58 цагт чанга яригчаар аврах хантааз өмсөх боломжтой зорчигчид өмсөхийг сануулав.

-Байдал юу болоод байна. Аврах хантааз өмс гэдэг чинь живж байна гэсэн үг үү?

-Аа ёстой далай руу үсэрмээр байна.

-Энэ жинхнээсээ болж байна.

-Барихгүй ээ барихгүй. Битгий барь. Зүгээр хүрээд байж бай.

-Үгүй ээ тэндээс битгий бариад бай.

-Хүүе ийм байдалд гар утсаа оролдоод

-Яахаас ч буцахгүй солонгосчууд юм даа бид…

-… Ёстой сүүлийн .. би ч

-Бид ингээд далайд сэлээд….

-Би одоо яг бөөлжих нээ.

09.07:49 цагт чанга яригчаар аврах хантааз гар хүрч байгаа зорчигчид бие биендээ дамжуулж өгнө үү. Одоогийн байрлалаасаа алхам ч холдохгүй хүлээж байхыг хүсэж байна уу. Дахин зарлая. Байрлалаасаа холдохгүй байхыг.

– … яаж байгаа бол?

-…. тэр чинь бас хэн юм бэ?

– Өөр хэн нэгэн байхгүй юу?

-12 цагт хүрнэ гэсэн чинь яасан бэ?

-Халуун байна.

-Айж байна.

-Айж байна уу. Хөөрхий хүүхэд уйлчихаж. Зүгээр зүгээр.

-Аврах хантааз өшөө өгдөө.

-Жирийн үед хараагүй халуун явдлыг энд харах нээ.

-Байхгүй байгаа биз.

-Байхгүй гэнэ ээ.

-Эмэгтэйчүүдийн өрөө рүү яагаад явуулахгүй байгаа юм бэ?

-Толгой эргэж байна.

-Ёооё толгой эргээд байна.

-Багш хаана байна?
-Би ч бас мэдэхийг хүсэж байна.

-Багш зүгээр байгаа?
-Багшаас мессэж ирсэн.

-Юу гэж байна.
-Хүүхдүүд зүгээр үү? гэж байна лээ.
-Багшаас асуугаад үз.

-Багш одоо мессэжээ харахгүй байнаа.

-Аан

09.09:23 цагт бичлэг тасалджээ. Аврах багийнхан бичлэг тасалдсанаас 20 минутын дараа буюу 09.30 цагт ирсэн бөгөөд хөлгийн ахмад болон багийн гишүүдийг оролцуулаад 100 орчим хүнийг аварчээ.

СЕВОЛ: ГУЙЖ БАЙНА ГУЙЖ БАЙНА. АВРААЧ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-16 122.201.21.136

uneheer ih haramsajiin ene amid uldeegui hu.uus dahin torson baihaa nulims ooriin erhhui garaad bna😢

Avatar

Зочин 2018-04-16 66.181.161.56

yasan haramsaltai geesh

Avatar

Зочин 2018-04-16 202.179.25.192

Монголчуудын хувьд 5 хүний амь том гарз. 7/1-ийг хэлж байна.

Avatar

Bold o 2018-04-16 223.38.17.232

Aimaar yum bolson shuu ..hairan nyalh huuhduud …um mani badmi hum..

Avatar

Zochin 2018-04-16 103.9.88.210

Ta buxend mash gun emgenel ilerhiilie!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж