Замын хөдөлгөөнд өөрчлөлт орж , шинээр таван түр зам гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд өөрчлөлт орж , шинээр таван түр зам гаргажээ

Замын хөдөлгөөнд өөрчлөлт орж , шинээр таван түр зам гаргажээ

Замын цагдаагийн газрын орчимд гүүрэн зам барих ажил эхэлсэнтэй холбогдуулан зарим авто замыг хаагаад байгаа. Тухайлбал, өнөөдөр 05.00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан юм. Уг гарцыг хааснаар Замын цагдаагийн уулзвар дахь гүүрэн гарцын ажил албан ёсоор эхэлж байна. Авто машины хөдөлгөөний зохицуулахын тулд таван түр зам нээжээ.

Энэ асуудлаар өнөөдөр /2018.04.16/ Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Шинээр гаргасан түр замууд:

  • Гол зам нь Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам
  • Махатма Гандийн гудамжийг Хүннүгийн гудамжтай холбосон
  • Хүннү хорооллоос урагш Удирдлагын академитай холбосон зам
  • Баянмонгол хорооллын баруун талын Саруул хотхоны дундах замыг тусгаарлах зурвастай болгож байнгын цагдаа ажиллуулж эхэллээ.
  • Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийж, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байна.

 

санал асуулга иргэдийн зүгээс дэмжигдээгүй

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ‘Өнөөдөр  замын цагдаагийн гүүрэн гарцын ажил албан ёсоор эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор долоон түр зам нээхээс таван түр замыг одоогоор нээгээд байна. Мөн Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцуудыг нээж хөдөлгөөнд оруулж замын цагдаагаас нэмэлт хүч гарч, ажиллаж байна. Түр замууд хэвийн ажиллана. Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандийн гудамжнаас Нарны замтай холбох замын дунд төмөр зам  байгаа.  Төмөр замын гарцан дээр пүрэв гаригийн  орой 22.00 цагаас даваа гарагийн  07.00 цаг хүртэл гурван өдөр зам хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ маань  хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замын автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Шинээр суурилуулъя гэхээр өндөр өртгөөр Орос улсаас оруулж ирдэг учир хуучин тоноглолоо шилжүүлж, зам хааж байгаа гэдгийг иргэддээ хэлмээр байна. Тоноглол хийж дуустал өдрийн цагаар хоёр цагдаа, Төмөр замаас дохиочид ажиллана. Дугаарын хязгаарлалтын  санал асуулга иргэдийн зүгээс дэмжигдээгүй учраас дугаарын хязгаарлалт хийхгүйгээр түр замуудаар замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар  болсон. Гол зам  болох  Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м зам хуучин замын цагдаагийн уулзвараас дутахааргүй 90 хувийн ачааллыг авна гэж тооцож байгаа. Учир нь хоёр урсгалтай, хоёр талдаа уулзвар гэрлэн дохио байхгүй учир ачаалал их авна байх. Мөн хүнд даацын авто машинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв  захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ’ гэлээ. 

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж