Монголын хамгийн өнөр гэр бүлд Могул телевиз очлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн өнөр гэр бүлд Могул телевиз очлоо


Монголын хамгийн өнөр гэр бүл гэхээр та гайхаж байгаа байх. Энэ айлын овог бол Монголын хүүхэд асран хүмүүжүүлэх төв билээ. Тэгвэл өнөөдөр М-Си-Эс Электроникс компани Mogul Empire брэндийн LCD болон LED телевизорынхээ нээлтийн ажиллагааныхаа хүрээнд Mogul Empire брэндийн LCD телевизорыг 37 жилийн турш Монголын ирээдүй болсон бяцхан үрсийг маань өсгөн хүмүүжүүлэх буянтай үйлсийг хийж буй Монголын Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд бэлэглэлээ.

Ингэснээр энэхүү өнөр бүлд өсч, торниж буй цэцэрлэгийн насны 120 гаруй хүүхдүүд, сургуулийн насны 130 гаруй хүүхдүүд маань үеийнхээ хүүхдийн адилаар хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Mogul Empire брэндийн  LCD телевизорээрээ хорвоогийн сонин хачинтай танилцаж, дуртай хүүхэлдэйн кино, дуу клип, нэвтрүүлгээ үзэж, хөгжих боломжтой боллоо.

Дашрамд сонирхуулахад судалгаагаар 65 настай хүн амьдралынхаа 9 жилийг телевизорын дэлгэцийн өмнө сууж өнгөрүүлсэн байдаг гэсэн сонирхолтой үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл хүн амьдралынхаа 7 секунд тутмын 1 секундыг телевизор үзэхэд зарцуулдаг байна.

Тэгвэл бидний өдөр тутамдаа хамгийн их ашигладаг энэхүү бүтээгдэхүүнийг М-Си-Эс Электроникс компани гэрийн тавилгатай гайхалтай зохицох гоёмсог дизайн, дуу дүрсний бодит ялгарлын гайхамшгийг мэдрүүлэх өндөр технологи, баталгаат чанартайгаар олон улсын жишигт нийцүүлэн бүтээсний зэрэгцээ, Монгол хэрэглэгчдэдээ зориулсан ашиглахад илүү хялбарчилж Монгол хэлний сонголттойгоор зах зээлд танилцуулаад байна. Энэхүү Mogul Empire телевизийн чанар чансаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд телевизтэй дүйцэхүйц болсны дээр үнэ өртгийн хувьд хямд гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн болж чадсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж