Хятадын Жянсү мужийн Яньчэн хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд 30 сая гаруй алтанзул цэцэг дэлбээлжээ. Уг үйл явдлыг нүдээр үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс төдийгүй Хятадаас олон мянган хүн тус хотыг зорих болсон байна.
Сонирхуулахад, алтанзул нь Турк, Голланд, Казахстаны улсын бэлгэдэл болдог цэцэг аж. Уулархаг газар ихэвчлэн ургадаг, 3-5 сард цэцэглэдэг, хасах 15 градуст тэсвэртэй ховор цэцгүүдийн нэгд тооцогддог гэнэ. Уламжлалт анагаахад уг цэцгийг эмийн ургамал гэж үздэг байна. Харин сүүлийн жилүүдэд Хятадад тус цэцгийг их хэмжээгээр тарьж, хотоо чимэхэд ашиглах болжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ