2018 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдаж байгаа Үндэсний паркууд ирэх 2019 оноос төсвөөс татаас авахгүй хэмээн Шадар сайд Александр Хлопонин хэлсэн байна. Энэ онд “Кодар, “Ленские столбы”, “Хибины”, “Новосибирские острова” зэрэг үндэсний паркуудыг шинээр байгуулж байгаа юм.
Паркуудыг улсын төсвийн хөрөнгөөр байгуулах боловч ирэх оноос улсаас татаас өгөхгүй юм. Үндэсний паркийн журмыг зөрчсөн болон байгаль орчинд хохирол учруулсан үйлдлүүдэд мөнгөн торгууль ногдуулах бөгөөд энэ торгуулийн мөнгөөр өөрөө өөрийгөө санхүүжүүлэхээр Засгийн газар тооцож байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ