Хагас өдрийн дотор Москвагаас 220 мянган куб.м хог цэвэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Хагас өдрийн дотор Москвагаас 220 мянган куб.м хог цэвэрлэв

Хагас өдрийн дотор Москвагаас 220 мянган куб.м хог цэвэрлэв

Москва хотын захиргаа дөрөвдүгээр сарын 14-ний Бямба гаригт их цэвэрлэгээ зарласан юм. Москва хотын захиргааны хэвлэлийн албаны мэдээлснээр их цэвэрлэгээнд 1,5 сая хүн оролцож, зургаан цагийн дотор 220 мянган куб.метр хог цэвэрлэжээ.

Мөн хотын захиргаанаас их цэвэрлэгээнд зориулж 10 мянга орчим техник, тоног төхөөрөмжийг дайчилсан байна.

Москва хотын Захирагчийн орлогч Петр Бирюковын хэлснээр ирэх Бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 21-нд мөн дахин их цэвэрлэгээ зарласан юм. Хоёр долоо хоногийн их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн 250 цэцэрлэгт хүрээлэн, тусгай хамгаалалтын 118 бүсийг хогноос нь салгана.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж