Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө | News.MN

Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө

Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулж, долоо хоногт хоёр удаа авто машины дугаарын хязгаарлалт хийх нь зүйтэй гэж нийслэлээс үзэн, иргэдээс санал авсан. Гэвч иргэд долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөхөөр болжээ.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр энэ тухай мэдээлэл өглөө. Тэрбээр ‘Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.

Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Ирэх пүрэв гаригт 22:00 цагаас даваа гаригийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнга ажиллана.

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ’ гэлээ. 

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-16 202.170.80.25

Төмөр замын гарам хаалаа, Төрийн албаны ажлын цагийг өөрчиллөө. Нэг дор гарсан шийдвэр нь шийтгэл болж байна шүү. Хүүхдүүд өглөө 8-даа амжихгүй, албан хаагч нар нь түгжрэлд гацаад ялгаагүй 8-с амжихгүй. Манай хүүхэд 7:30-д гараад хичээлдээ амждаг БАЙЛАА. одоо 07:15-д гараад амжихгүй БОЛЛОО. Хүүхдийн нойрноос 30 минут хумсалсан, дээр нь хичээлээс хоцорох айдас бий болгосон шийдвэр байна

Avatar

Зочин 2018-04-16 203.91.112.146

Narantuul gedeg zavaan zakhiig khotiin tuvuus zailuulval ikh yum tsegtsrenedee

Avatar

Зочин 2018-04-16 122.201.25.46

Замаа хааж байж л гүүр замаа янзална шүү дээ, одоо яахав түгжрээд л явж байя.

Avatar

irgen 2018-04-16 66.181.176.218

Дугаарын хязгаарлалтыг дэмжсэн ч эс дэмжсэн ч иргэд шийтгүүлээд л өнгөрч байна. Дүндээ дүн юм шив дээ. Замын цагдаагийн гарцыг бүрэн хаагаад л хаялаа.

Avatar

Зочин 2018-04-16 66.181.189.199

САЙН СУДЛАЖ БАЙГААД ДАРАА НЬ ЯРЬЖ БАЙ. ЭРГЭЖ БУЦСААР Л БАЙЙХУУ.???

Avatar

зочин 2018-04-16 202.70.44.146

энэ нэг Су.Батболдын суганы үс болсон тендерийн луйварчин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга гэх Ариунболдын хамсаатан х у л г а й ч бацаан байгам даа

Avatar

Чаавасдаа та нар их өрөвдөлтэй харагдах вм аа гэхдээ өөрсөндөө ч сайхан л байгаа л даа 2018-04-16 202.72.245.202

ТА НАР ГАНЦ Ч ЮМ ЭРҮҮЛ УХААНААР БОДОЖ СЭТГЭЖ СУДАЛЖ ДҮГНЭЭД ШИЙД ГАРГАХГҮЙ ЮМ АА ДАРГАНЦАРУУД БОЛСНООСОО ХОЙШ ХИЧНЭЭН Ч ОЛОН ЭРГЭЖ БУЦСАН ЭР ГҮҮ ШИЙДВЭРҮҮД ГАРГАВДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж