70 гаруй иргэн сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

70 гаруй иргэн сургалтад хамрагдлаа

Хан-Уул дүүргийн ЗДТГ, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс Сургалт, судалгааны “Болор толь” төвтэй хамтран Хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх сургалт зохион байгууллаа. Уг төслийн эхний ээлжийн сургалтыг энэ сарын 15-19 өдөр хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, ажил идэвхтэй  ажил хайж буй 17-54 насны 70 орчим иргэнийг сургалтад хамруулсан байна. Сургалтад хамрагдагсад орчин үеийн хүнийн нөөц, мэдээлэл технологи, харилцааны арга технологи гэх мэт 32 цагийн онол дадлагын хичээлд таван өдрийн турш суралцан “Витафит инвест” ХХК-ны Тетрапак, “Гоё жүүс”, “Пепси” ундааны үйлдвэр, “Баясах фүүдс” ХХК-ны Багро хүнсний комплекс үйлдвэр, “Витафит инвест” ХХК, “Баясах фүүдс” ХХК, “Очир-Алдар” ХХК зэрэг компаниудад ажилд орох боломжтой болжээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж