Дөрөвдүгээр сарын 14-нд зохиогдсон “Мисс Россия-2018” тэмцээнд Чувашид төрсөн, 18 настай Юлия Полячихина түрүүллээ.Шинэ мисс нэг сая ам.долларын титэм, гурван сая рубль, мөн суудлын шинэ автомашин бэлгэнд авчээ.
Юлия фитнес-аэробикаар хичээллэдэг, бас бадминтон тоглодог, Дэниэл Кизийн “Цветы для Элджернона” номонд хамгийн дуртай ажээ. Тэрбээр дунд сургуулиа алтан медальтай төгсчээ.
Энэ тэмцээнд түрүүлснээр Юлия “Мисс Мира” болон “Мисс Вселенная” тэмцээнд ОХУ-ыг төлөөлөх эрхтэй болж байгаа юм.
Гоо бүсгүйн тэмцээний титмийг энэ жил шинээр хийсэн юм. ОХУ-ын төрийн далбааны өнгө бүхий эрдэнийн чулуугаар алаглуулан чимсэн титмийг Италийн Mercury компанийн урчууд урлажээ. Цагаан алтан суурин дээр сапфир, алмаз, шүр шигтгэсэн бөгөөд титмийн зах зээлийн үнэлгээ нь нэг сая ам.доллар хүрэх юм. Титэм их үнэтэй учир Юлия шинэ миссийн ялагчаар тодронгуут энэ гайхамшигт титмийг өмсөх боловч титмийг өөртөө авч явах эрхгүй юм. Титмийг тэмцээнийг зохион байгуулагч сейфэнд хадгалж, хэрэгтэй үед нь гарган хэрэглэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ