"Оюутолгойн шалгалтын дүн зургадугаар сард гарна"

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

"Оюутолгойн шалгалтын дүн зургадугаар сард гарна"

"Оюутолгойн шалгалтын дүн зургадугаар сард гарна"

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг томилогдсон. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ахалж байгаа юм. Түүнээс товчхон тодруулга авлаа.


-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар та томилогдсон. Шалгалтын явц ямар шатандаа байна вэ?

-Ажлын хэсгийн гишүүд хэд хэдэн удаа хуралдсан. Ингээд таван дэд ажлын хэсэг байгуулж, удирдамжаа батлуулсан. Шалгалт ойролцоогоор хоёр сар үргэлжлэх байх. Тэгэхээр  зургадугаар сард албан ёсоор дүнгээ танилцуулна.

-Оюутолгой компанид тавигдсан татварын актыг ‘Туркойз Хилл Ресурс’ компани хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудал үүссэн. Энэ асуудлыг шалгах уу?

-Татварын асуудлыг шалгана. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш үндсэндээ есөн жил өнгөрсөн байна. Иймээс гэрээг бүхэлд нь шалгах нь зүйтэй. Энэ хугацаанд хичнээн ч улстөржиж, хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярив. Тэгэхээр энэ бүгдийг шалгана. Хэрэв Монголд хохиролтой заалт байгаа бол засах нь зүйтэй.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах нөхцөл байдал хөндөгдөх үү?

-Энэ тухай урьдчилан хэлэх боломжгүй. Ажлын хэсэг шалгалтаа хийчихээд дүгнэлтээ гаргаад, УИХ-д танилцуулна. УИХ хэлэлцээд, уг асуудлаар гэрээний ширээний ард суулгах юм уу, үгүй юу гэдэг УИХ-ын эрх мэдлийн асуудал.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж