Пепийн залуус лигийн аваргын болзлоо хангалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Пепийн залуус лигийн аваргын болзлоо хангалаа

Пепийн залуус лигийн аваргын болзлоо хангалаа

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 33-р тойрогт лигийн хүснэгтийн дэд байранд бичигдэж байсан Манчестер Юнайтед клуб Вест Бромич Альбион клубыг талбайдаа хүлээн авч 0-1 харьцаатай хожигдсон байна. Тус тоглолтонд Манчестер Юнайтед клуб хожигдсон нь лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клубт энэ улирлын аваргын цом хүртэх боломжийг нээж өгсөн байна.

33-р тойргийн дараах байдлаар Манчестер Сити клуб 28 хожил байгуулж 87 оноотой тэргүүлж байгаа бол дэд байранд бичигдэж буй Манчестер Сити клуб 33 тойргийн дараах байдлаар 71 оноотой болсон. Ингэснээр үлдсэн 5 тойргийн тоглолтын үр дүн үл харгалзан Манчестер Сити клуб Английн премьер лигийн 2017-2018 оны аварга болж байна.

Манчестер Сити клуб энэ улиралд Английн лигийн аварга болсноор 5 дахь удаагаа Английн хөлбөмбөгийн дээд лигийн аваргаар тодорч байна. Анх 1936-1937 онд түрүүлж байсан бол хожмоо 1967-1968 онд Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж байсан юм. Харин хожмоо XXI зуун гарснаас хойш 3 өөр дасгалжуулагчийн удирдлага дор 3 удаа лигийн аварга цолыг хүртэж байна. Итали мэргэжилтэн Р.Манчинигийн удирдлага дор 2011-2013 онд, Чили мэргэжилтэн М.Пеллегринигийн удирдлага дор 2013-2014 оны улиралд түрүүлж байсан бол Испани мэргэжилтан П.Гуардиолагийн удирдлага дор энэ улирлын аварга болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж