Супер Свендсен зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Супер Свендсен зодог тайллаа

Супер Свендсен зодог тайллаа

Норвегийн шилдэг биатлонч Эмиль Хегле Свендсен өнгөрсөн пүрэв гаригт их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр орон нутгийн NRK телевизэд өгсөн ярилцлагадаа яг одоо цаг нь болсон хэмээн ярьсан байна.

Э.Х.Свендсен одоогоос 12 жилийн өмнө буюу 2005-2006 оны улиралд мэргэжлийн карьераа эхлүүлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд олимпийн наадмаас 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан бол ДАШТ-нээс 12 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн үүнээс гадна Дэлхийн цомд 12 улирал уралдахдаа 2009-2010 оны улиралд нийлбэр дүнгээр ялагч болж 4 удаа дэд байранд шалгарч 2 удаа хүрэл медаль хүртэж байсан шилдэг биатлонч юм. Ийнхүү өвлийн спортын нэгэн шилдэг тамирчин спортын карьераа өндөрлүүлж байна. Э.Х.Свендсен өдгөө 32 настай бөгөөд 3 сарын дараа 33 нас хүрнэ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж