
Дээрх жагсаалыг санаачлагчид АНУ-ын дэд ерөнхийлөгчийн монголд хийх айлчлалын үеэр жагсахаар төлөвлөсөн байна. Мөн цөмийн хаягдлын эсрэг өөр нэг өдөрлөгийг ирэх ням гаригт залуус зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг тухайн өдрийн 15.00 цагт Сүхбаатарын талбай дээр “Цөмийн хаягдлын эсрэг Монголын залуусын боловсролын өдөрлөг” нэртэйгээрээ болох аж. Тус өдөр залуучуудад цөмийн хаягдлын хор уршгийг сурталчлан таниулахын дээр залуучууд цөмийн хаягдлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлсэн зураг зурж, цөмийн хаягдлын эсэргүүцсэн хувцас уриа лоозон өмс ч ирж дуу хоолойгоо нэгтгэх юм байна. Мөн талбайд цугласан залуучууд “Flash mob” буюу хөдөлгөөнгүй жагсаал хийж SOS гэсэн үгийг томоор бичих гэнэ.