Вегас Голден Найтс плэй-оффын дараагийн шатанд ороход ганцхан хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.16-нд нийтлэгдсэн

Вегас Голден Найтс плэй-оффын дараагийн шатанд ороход ганцхан хожил хэрэгтэй

Вегас Голден Найтс плэй-оффын дараагийн шатанд ороход ганцхан хожил хэрэгтэй

NHL-н шинэ цэрэг Вегас Голден Найтс баг дебьют улирлаа амжилтаар дүүрэн үргэлжлүүлж байна. Өрнөд бүсийн Номхон далайн дивизионыг тэргүүлэн плэй-оффт шалгараад байсан Вегасчууд плэй-оффын эхний шатанд Лос-Анжелес Кингс багтай таарсан. Хоёр багийн цувралыг 2-0 харьцаатай Вегас Голден Найтс тэргүүлж байгаа бөгөөд өнөө өглөө хоёр багийн цувралын 3 дахь тоглолтоо Лос-Анжелес Кингс багийн “Стэплис центр” ордонд болж зочин баг Вегас Голден Найтс багийн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын эхний гоолыг 1-р үед эзэн багийн рүүки тоглогч А.Иафалло оруулсан. Гэвч зочид 3-р үед гайхалтай тоглож 3 гоол оруулсан бол талбайн эздээс багийн ахлагч А.Копитар багийнхаа 2 дахь гоолыг оруулсан. Ингэснээр хоёр багийн тоглолт үндсэн цагт 3-2 харьцаатай зочин баг Вегас Голден Найтс багийн ялалтаар өндөрлөсөн байна. Ийнхүү хоёр багийн цувралыy харьцаа 3-0 болж байгаа бөгөөд Вегас Голден Найтс баг ганцхан тоглолтонд ялалт байгуулахад плэй-оффын 2-р шатанд шалгарах эрхтэй болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж